Нийгмийн

Дашбалбар суманд гарсан хээрийн түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна

Дорнод аймгийн Дашбалбар сумын 4 дүгээр багийн “Ямлах” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага дөрөвдүгээр сарын 13-ны 12:10 цагт онцгой байдлын албанд иржээ. Энэ дагуу тус аймгийн Дашбалбар суманд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан.

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэргийн 0275 дугаар ангийнхан, Дашбалбар сумын Мэргэжлийн ангийн нийт 25 хүн, гурван автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 17:30 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар Монгол Улсын талд хээрийн гал түймэрт 130 га талбай өртөж шатсан.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button