Сурвалжилга, НийтлэлЭРҮҮЛ МЭНД

СУРВАЛЖИЛГА: Улс оронд онцгой нөхцөл үүссэн нь цусны нөөц хомсдох нөхцөлийг бүрдүүлж байна

Цус сэлбэлтийн үндэсний төвийн цусны нөөц дуусаж байж болзошгүй гэх мэдээллийн мөрөөр бид Цус сэлбэлт судлалын үндэсний төвийг зорилоо. Үүдэндээ гар ариутгагч тавьж, гараа зөв ариутгахыг зааварчлан, иргэдийг амны хаалтаа хэрэглэж байж үйлчлүүлэхийг зөвлөх энэ байгууллагын эмч, мэргэжилтнүүд хүний алтан амь аврахаар ирэх цусны доноруудаа элэгсэг дотно, өөриймсгөөр хүлээн авч буй нь энэ аж.

Эмч, мэргэжилтнүүдтэй уулзахад Монгол Улсын хэмжээнд цусны хомсдол үүссэн нөхцөл байхгүй гэдгийг юунд түрүүнд хэллээ. Харин жирийн үеэс онцгой нөхцөл байдал үүсэж, их дээд сургууль, цэцэрлэг болон олон нийтийн газруудыг түр хугацаанд хаагаад байгаа энэ үед цусны доноруудад үнэн зөв мэдээлэл хүргэх, иргэд аж ахуйн нэгж байгууллагууд хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхэд уриалах нь тэдний гол зорилго байв. Учир нь улс орон даяар онцгой нөхцөл байдалтай байгаа ч эрүүл мэндийн байгууллагууд ажилладгаараа ажиллаж, амь амьдрал хүссэн хүмүүсийн мэс ажилбарууд тасралтгүй болж, хорвоо ертөнц дээр шинэ хүнээ хүлээн авахаар эхчүүд төрсөөр байна. Ийм л үед иргэдийн хандивласан цус алтан амь аврах “бүтээгдэхүүн” болдог билээ.

Биднийг очиход чимээ аниргүй, цэвэр тухлаг өрөөнд УИХ-ын нэгэн гишүүн цусаа өгч байгаатай таарав. Түүнийг сар бүрийн тогтсон өдөр чимээгүйхэн ирж цусаа хандивлаад буцдаг гэж эмч нар хэллээ. Энэ мэт иргэний үүргээ ухамсартайгаар биелүүлдэг, цусаа өгөх бүртгэлтэй 120 гаруй мянган байнгын донор байдаг бөгөөд тэд “хөл хорио” тогтоосон энэ үед эргэлзэх шаардлагагүй ирж болно гэдгийг тэд тодотголоо.

Бодит байдлыг тодруулахаар Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Чанарын албаны дарга Т.Алимаатай ярилцлаа.  

Тэрбээр “Эмнэлгүүдэд цус, цусан бүтээгдэхүүнтэй холбоотой хомсдол үүсээгүй. Ердийн нөхцөлтэй байгаа” гэдгийг дахин дахин сануулан хэлсэн нь иргэдийг айдас түгшүүртэй байгаа энэ үед гэрэл гэгээтэй мэдээ байв.

ИХ ДЭЭД СУРГУУЛИУД ХААГДСАН ТУЛ ЦУС ЦУГЛУУЛАХ ХУВААРЬТ АЖЛУУД ЦУЦЛАГДАЖ, ҮҮНИЙГЭЭ НӨХӨХ ШААРДЛАГА ҮҮСЭЭД БАЙНА

-Иргэд айдастай байгаа энэ үед цахим орчинд цусны нөөц дуусаж буй тухай ташаа мэдээллүүд их тархах боллоо. Өнөөдөр /2020.01.28/ Монгол Улсын цусны нөөц тогтвортой байгаа юу?

-Тиймээ. Энэ ташаа мэдээлэл байна. Одоогийн байдлаар цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж хэвийн хэмжээнд байна. Гэхдээ яг одоо улсын хэмжээнд өвөрмөц нөхцөл байдал үүсээд байгаа. Их дээд сургууль, коллеж болон ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоож, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглосон. Гэсэн ч эрүүл мэндийн байгууллагууд тусламж үйлчилгээг 24 цагийн турш үзүүлсээр л байна. Ийм тохиолдолд тусламж үйлчилгээнд шаардлагатай цус цусан бүтээгдэхүүний хэрэглээ хэвээр байна. Цусны алба бол эмнэлгүүдийн хэрэгцээ шаардлагад хүрэлцээтэй хэмжээгээр, аюулгүй, чанартай цус цусан бүтээгдэхүүн ханган нийлүүлэх үүрэгтэй. Монгол Улсад донорын тухай хууль бий. Эрүүл мэндийн байгууллага дотроо цусны алба өвөрмөц нэг онцлогтой. Өөрөөр хэлбэл, цус цусан бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, түүний нөөцийг бүрдүүлэхэд зөвхөн эрүүл мэндийн байгууллага, Цусны алба ганцаар ажиллахгүй. Харин Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүд, байгууллагууд дэмжин туслах үүрэгтэй. Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглосон хэдий ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ шаардлагатай, цус цуглуулах үйл ажиллагаанд иргэн хувь хүмүүс, албан байгууллагууд хуулийн өмнө хүлээсэн үүрэгтэй. Үүнээс гадна нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага гэж бий. Тиймээс энэ онцгой үеийг бие биеэ дэмжин, хамтран ажиллах ёстой. Уг үйл ажиллагааг сайжруулах үйл ажиллагааг бид зохион байгуулж байна.

-Ердийн үед цусны нөөц бүрдүүлэлт ямар байдлаар явдаг вэ? Харин онцгой нөхцөлтэй байгаа энэ үед нөхцөл байдал ямар байна?

-Ердийн үед нэгдүгээр сар оюутнуудын амралтын сар байдаг.  Энэ үед оюутнуудаас цус өгөх нь 50 хувиар буурдаг. Гэтэл энэ амралтын хугацаа дуусалгүй онцгой байдал түр хугацаанд үргэлжилчихлээ. Үүнтэй холбоотойгоор жил бүрийн буурдаг үеийн хэрэгцээ, мөн эрүүл мэндийн байгууллагуудын тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй үеийн хэрэгцээ хэрэгтэй хэвээр байна. Хэдий онцгой нөхцөл байдал үүссэн ч мэс заслууд болдгоороо болж, эх төрдгөөрөө төрж цусан бүтээгдэхүүний нөөцөө бүрдүүлэх шаардлагатай байгаа.

ОЮУТНУУДЫН АМРАЛТЫН САРД ЦУС ӨГӨХ НЬ 50 ХУВИАР БУУРДАГ, ГЭТЭЛ АМРАЛТЫН ХУГАЦАА ДУУСАЛГҮЙ ҮРГЭЛЖИЛЧИХЛЭЭ

-Цус цуглуулах үйл ажиллагаанд оролцох гэсэн ч зав муутайгаас шалтгаалаад оролцож чадахгүй байж болох юм. Ямар хэлбэрүүдээр цусаа өгөх боломж байдаг вэ?

-Бид цус цуглуулах ажиллагааг олон хэлбэрээр зохион байгуулдаг. Нэгдүгээрт, Улаанбаатар хотын гурван суурин цэгт цус цуглуулах цэг ажиллуулдаг.

НЭГ. Баянзүрх дүүрэг дэх төв

ХОЁР. Сүхбаатар дүүрэг дэх төв буюу Нэгдүгээр эмнэлгийн хажууд

ГУРАВ. Дүнжингарав худалдааны төв дэх Нэг цэгийн үйлчилгээний төв.

Эдгээр төвүүдэд ажлын таван өдөрт өглөөний 08.30-14.00 цагийн хооронд цус цуглуулах үйл ажиллагаа явуулдаг.

Мөн жилийн турш гаргасан хуваарийн дагуу байгууллага, үйлдвэр, ажлын байран дээр очиж цус цуглуулдаг. Гэтэл энэ хуваарьт цус цуглуулах ажил нь одоо тогтоогоод байгаа хоригтой холбоотойгоор зогсоод байна. Тухайлбал, их дээд сургуулиуд дээр очих хуваариуд цуцлагдаж байгаа юм. Үүнийгээ бид хэрхэн нөхөх вэ, бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах вэ гэдэгт төвлөрөн, төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Манай цусны алба хүний судсаар урсаж байгаа шингэн эд эрхтэнг үйлдвэрлэдэг онцлогтой. Түүнээс биш эмийн санд хадгалаад хураагаад тавьчихдаг эмийн бодисоос өөр, өвөрмөц нөхцөлтэй. Манайх Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөрт хамрагдсанаас хойш бүтээгдэхүүний нөөц тав дахин нэмэгдсэн. Удаан хугацаагаар хадгалдаг бүтээгдэхүүний нэлээд арвин нөөцтэй байгаа. Хоёрдугаарт, богино хугацаатайгаар бэлддэг бүтээгдэхүүнүүд бий. Энэ бүтээгдэхүүний хэрэгцээг хангахын тулд өдөр тутамд тогтмол тооны доноруудаас цус цуглуулах үйл ажиллагаа байнга явуулах ёстой болдог. Энэ л нөөцийг бид байнгын түвшинд хадгалахын тулд иргэд, аж ахуйн нэгжүүдийг уриалж байгаа. Зарим аж ахуйн нэгжүүд бидний хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж байна. Гэтэл энэ бол нийгмийнхээ өмнө хүлээж буй хариуцлага, таны үүрэг юм шүү гэдгийг ухамсарлаасай гэж хүсэж байгаа юм.

ТА ДОНОР БОЛОХЫН ТУЛД ДАРААХ ШААРДЛАГУУДЫГ ХАНГАХ ЁСТОЙ

Цусны байнгын донорууд иргэний үүргээ биелүүлэхээс гадна цусны донорын үүргээ хүлээж байдаг маш хариуцлагатай хүмүүс байдаг. Тиймээс олон хоногийн амралтын өдрүүдэд ч өөрсдийгөө бэлэн байдалд хангаад сурчихдаг. Харин анх удаа донор болохоор ирэх гэж буй иргэд тодорхой шаардлагуудыг хангах ёстой.

Үүнд тухайлбал, урьд шөнө 6 бас түүнээс дээш цаг унтсан байх, урьд орой болон энэ өдөр өөх тостой хоол, халуун ногоо, өнгөтэй ундаа хэрэглээгүй байх, сүүлийн гурав хоногт согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх, ямар нэгэн өвчний улмаас эмчийн хяналтад байдаг эсэх, сүүлийн 10 хоногийн хугацаанд шүдээ авхуулсан эсэх, хүнд өвчнөөр өвдөж, том хагалгаа хийлгэсэн эсэх, сүүлийн нэг жилийн хугацаанд гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн ээх, харилтай эсэх, сүүлийн нэг сарын хугацаанд эмийн бэлдмэл хэрэглэсэн эсэх, амьдралдаа ухаан алдаж унаж, осол гэмтэлд өртөж байсан эсэх, урьдчилан сэргийлэх тарилга хийлгэж байсан эсэх, цус алдаж байсан эсэх, цээжээр өвдөх, ханиалгах, цустай болон өнгө өөрчлөгдсөн цэр гарсан, амьсгаадах шинж тэмдэг илэрсэн эсэх, сүүлийн гурван сарын хугацаанд ямар нэгэн халдварт өвчтэй хүнтэй ойр байсан эсэх, жирэмсэн эсвэл хөхүүл эсэх, хар тамхи мансууруулах бодис хэрэглэж байсан эсэх, биеэ үнэлж байсан эсэх, ХДХВ эсвэл ДОХ-той байж магадгүй гэж бодож байсан эсэх, сүүлийн нэг жилийн хугацаанд гадаад улс оронд аялж, амьдарч байсан эсэх зэрэг олон асуулгыг асууж байж донор болох шаардлага хангасан, үгүйг тодорхойлдог.

Хэрэв бүх шаардлагыг хангавал та хүний алтан амь аврах донор болох боломжтой юм. Нэг удаа цус хандивлахад дунджаар 10 минутын хугацаа шаардагддаг аж.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 30, 2020 05:32

serguulchid niitleliihee garchigiig zuv ugch surmaar yumaa. Garchiglaj unshdag hund shuud buruu oilgolt turuulsen garchig ughiin.

Зочин
Зочин
1 сар 30, 2020 05:33

Bolor

cialis online purchase
cialis online purchase
11 сар 1, 2021 05:00

Levitra Bayer Prix

Viagra
Viagra
11 сар 2, 2021 21:17

Viagra Della Doc

what happens if a woman takes propecia
what happens if a woman takes propecia
11 сар 5, 2021 15:54

Cheap Propecia University Of Kentucky

Cialis
Cialis
11 сар 7, 2021 05:59

Test Cialis Levitra

lasix over the counter
lasix over the counter
11 сар 10, 2021 10:05

Methotrexate And Amoxicillin Interactions

cialis 20 mg
cialis 20 mg
12 сар 6, 2021 07:10

Kamagra Original

Холбоотой мэдээ

Back to top button