АН бүлгийн шийдвэрээ гурван одтой болгон ахиулж, парламентын ардчиллыг хамгаалах байр сууриа бататгах уу
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ыг гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийг хэлэлцэх эсэх саналт хураалт маргааш болно. Наанаа нам гүм харагдаж байгаа ч цаагуураа саналаа хайрцаглах, кнопоо цуглуулах гээд бужигналдаж байгаа. Үүнийг Ерөнхийлөгчийн өнөө өглөө түүхийн багш нарын зөвлөгөөний нээлтийг ашиглан "Би энэ өргөн барьж, хуулийг батлуулна" гэх сануулга үг илтгэж байна. Ерөөс тэр шаталтаа барьж дийлэхгүй хэмжээнд сандарч байгаа аж.
МАН дотооддоо ойролцоо тоогоор хуваагдчихаад үзэлцэж байгаа энэ үед сөрөг хүчин АН-ынхан нэгдмэл байр суурьтай байж чадах эсэхээс парламентын ардчиллыг хамгаалах түүхэн санал хураалтын хувь заяа эргэх магадлалтай. АН-ын бүлэг "Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг үзэл баримтлалын хувьд дэмжихгүй" талаар хоёр одтой шийдвэр гаргасан. Гэхдээ хоёр одтой шийдвэрт гишүүд итгэл үнэмшлээр хандах учир баттай байр суурь биш. Нөгөө талаар тус намд Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжих магадлалтай 13 гишүүн бий. Ингэхээр АН-ын наанаа дэмжихгүй гэсэн байр суурь мэдээлж байгаад санал хураалтын мөчид хаашаа ч холбирч мэдэх нөхцөл үүснэ.
Дөнгөж сая Ж.Батсуурь гишүүн "Бүлэг хуралдаж шийдэх байх. Урьдчилж байр суурь битгий илэрхийлээрэй гэсэн " хэмээн тодруулга өгсөн нь АН-ы дотоодод саналаа нэгтэх явц үргэлжилж байгааг илтгэнэ.
Иймд АН-д бүлгийн шийдвэрээ гурван одтой болгон ахиулж, парламентын ардчиллыг хамгаалах байр сууриа баталгаажуулах шаардлага үүсээд байна. Өнгөрсөн хугацаанд АН фракц, талцлаасаа болж нэр хүндээ унагаж ирсэн. Иргэд сөрөг хүчний байр суурьт ихээхэн анхаарч буй энэ мөчид нэгдмэл байр суурьтай байж чадвал улс төрийн намын хувьд өндөр оноо болно.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол Улсын засаглалын маш ноцтой ийм асуудалд АН яасан сул байр суурьтай оролцдог юм бэ. Жинхэнэ хатуу байр суурь илэрхийлээд зогсож чадвал хожмын Монголчууд та нарт баярлана шүү. Парламeнтийн засаглалаа ингээд нэг галзуу амьтнаар самруулаад байж болохгүйшд
Ийм ноцтой асуудал дээр АН эрхбиш ардчиллаа хамгаалж хатуу байр суурьтай нэгдмэл байх ёстой шүү. Тэр яашка 13 бол ичиж амьдар
Золбин сэтгүүлч Золбин Сайт Данхын тэжээвэрүүд
Чи хэний тэжээвэр юм