“Энд хүн зон, машин унаа үзэгдэхгүй, эл хуль. Хааяа бие зараймаар”

Шинэ төрлийн коронавирус анхлан дэгдсэн голомт болох БНХАУ-ын Ухань хотод хөл хорио тогтоогоод буй. Энд үлдсэн америк оюутан Николас Шнайдертэй Ройтерс агентлаг холбогдож, ярилцлага авчээ. Тусламжийн онгоцонд сууж амжилгүй үлдсэн түүний ярилцлага бүхий нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Америкаас ирсэн оюутан Николас Шнайдер БНХАУ-ын Ухань хотоос гарч чадалгүй гацаж, долоо хоног тойрчээ. Энд шинэ төрлийн корановирусийн халдвар анхлан гарсан тул хөл хорио тогтоож, орох гарах бүх хөдөлгөөнийг хаагаад байгаа юм.
11 сая хүн амтай, түм түчигнэж бум бужигнасан энэ хотын Ухань Их сургуульд Николас математикийн салбар ухаанаар суралцаж байв. Дотуур байр нь вирус эхэлж дэгдсэн гэгдэж буй хүнсний захаас 10 милийн (16 км) зайд оршино.
“Одоо энэ хот яг л хаягдсан газар шиг болчихлоо. Хүн хар, машин унаа барагтаа үзэгдэхгүй, эль хуль. Хааяа бие зараймаар. Зарим нэг байдлаараа ертөнцийн төгсгөлд ирчихсэн мэт санагдаж байна” гэж тэрбээр Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа дурьджээ.
Хятадын эрх баригчид энэ сарын 23-ны өдрөөс эхлэн Ухань хот руу чиглэх бүх хөдөлгөөнд хориг тавьсан. Энэ бол тус улсын нийт нутгаар 7 мянга орчим хүн халдварлаад буй коронавирусийн тархалтын эрчийг бууруулах гэсэн арга хэмжээ. 2002 онд дэгдсэн SARS вирусийн тархалтаас илүү давж, нас барагсдын тоо 130 хол гарсан энэ тахал зүгээр ч нэг томуу байсангүй.
Америк-Германы хос иргэншилтэй Шнайдер тэр өглөө галт тэргэнд сууж хотоос гарахыг оролдсон боловч гэр бүлийнхэн нь дургүйцжээ. “Вирусийн халдвар газар аваад байгаа нөхцөлд галт тэрэгний буудал зорьж очоод байх газар биш гэж тэд хэлсэн... Ингээд би юу хийх нь зөв гэдгийг мэдэхээ больж, айж эхэлсэн юм” гэж Шнайдер ярина.
Тэр Герман болон Америкийн Засгийн газарт хандаж, Уханиас гаргаж өгөхийг хүсэхэд АНУ-ын Элчин сайдын яам 1100 ам.долларын үнэтэй шуурхай нислэг санал болгожээ.
Үүний дээр Шнайдерийг Уханий онгоцны буудал дээр бус, хотын төвөөс 48 километрийн зайтай газар ирж тус онгоцонд суух шаардлагатай гэсэн байна. Бүх тээврийн хэрэгсэл зогссон энэ нөхцөл байдалд тийшээ хэрхэн хүрэх ухаанаа залуу олоогүй гэнэ. Элчин сайдын яамны ажилтан, хэрвээ амжиж ирэхгүй бол суудлыг нь өөр хүнд өгнө гэж сануулжээ.

“Би чихэндээ ч итгээгүй. Өөрийн улсын иргэндээ санаа тавьж байгаа ямар ч шинж байхгүй... Зүгээр л түүнд яах нь огт падлийгүй мэт энэ асуудалд хандсан”.
Ингээд мөнөөх нислэг ардаа 210 америк иргэнийг орхин үйлдэгджээ. Уржигдар буюу нэгдүгээр сарын 29-ний лхагва гарагт онгоц Калифорни мужид газардах хуваарьтай байлаа.
Харин албаны хүмүүс энэ талаар тайлбар өгөхдөө, “Эмзэг, сул дорой хүмүүс давуу эрх эдэлсэн. Хүүхэд, хөгшид, эрүүл мэндийн хувьд хүнд байдалд буй хүмүүсийг сорчилж онгоцонд суулгасан” хэмээжээ.
Амьдралынхээ ихэнх үед Герман улсад амьдарсан Шнайдер ингээд Германы Засгийн газарт хандлаа. Ингэхэд өөртэй нь адил нөхцөл байдал бүхий арав орчим хүмүүсийн хамт автобусаар явж, нисэх онгоцонд суух боломжийг санал болгосон гэнэ. Энэ бямба /2020.02.01/ гарагт тус онгоц ниснэ гэж Германы тал мэдэгдсэн.
Тэр болтол Шнайдер өрөөндөө нам бүгж, зөвхөн ойролцоох дэлгүүрээс цэвэр ус, хүнс цуглуулах зорилгоор гарч байхаар шийджээ. Харин явах цаг болоход Майами Хит багийн лого бүхий хар саравчтай малгай хийгээд зузаан амны хаалт, бээлий сэлтээр “зэвсэглэнэ”.
“Эрүүл саруул гэртээ харина гэж найдаж байна” гэж тэр ярилцлагын төгсгөлд хэлээд утсаа таслав.
ЭХ СУРВАЛЖ: BD NEWS












"Ингээд мөнөөх нислэг ардаа 210 америк иргэнийг үлдээгээд үйлдэгджээ" гэдэг чинь юү гэсэн үг вэ? 1.Нислэг гээч юм өөрөө өөрийгөө үйлдсэн хэрэг үү? Онгоц ниссэн юм биш үү? 2. Ардаа бус урдаа үлдээнэ гэж байх уу? Ардаа гэж цохож өгүүлж байхыг бодоход бас урдаа үлдээж болдог л байх нь ээ Энэ мэд элэг хөшөөмөөр найруулга энэ нийтлэлд элбэг байна шүү.
Цэц булаалдсан ухаантнууд их болжээ
Онгоцны нисгэгч тодорхойгүй, дурьдах шаардлагагүй учраас "үйлдэгдсэн" гэж идэвхгүй хэв дээр бичсэн байна. Ардаа үлдээнэ гэж орхиод явахыг хэлж байгаа байх. 210 америк иргэнийг орхиод нисэхэд тэд нь ард л хоцорно биз дээ.
Гадны эх сурвалжууд ихэвчлэн идэвхгүй хэлбэр дээр мэдээгээ бичдэг. Тэрийг нь шууд буулгасан муу орчуулга байна. Ер нь манай орчуулагч гээд байгаа хүмүүс, мөн сэтгүүлчдийн эх хэлний мэдлэг маш муу учраас ийм ойлгомжгүй, модон орчуулгаар мэдээ бэлтгэдэг байдал газар аваад байна.
Гамшгийн үед өөрөө л хичээхёсиой. Гонгиносон гомдоллосон хогийн эр вэ? Харин ч онгоц гаргаж өгсөн байхад, бараг л улаан хивс дэвсэж хувийн машинаар зөөх ёстой гэх нь холгүй байх шив. Тэнэг залуу бна.
Гадны эх сурвалжууд ихэвчлэн идэвхгүй хэлбэр дээр мэдээгээ бичдэг. Тэрийг нь шууд буулгасан муу орчуулга байна. Ер нь манай орчуулагч гээд байгаа хүмүүс, мөн сэтгүүлчдийн эх хэлний мэдлэг маш муу учраас ийм ойлгомжгүй, модон орчуулгаар мэдээ бэлтгэдэг байдал газар аваад байна.