НИЙГЭМНийгэм мэдээ

Н.Жаргалбаяр: Есөн жилийн өмнө бэлэглэсэн байр, олон түмний сэтгэлийн хандив 30 сая төгрөгөө аваагүй байгаа

2017 онд улсын их баяр наадмаар долоо давж, заан цол хүртсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Улсын заан Нэгдэлийн Жаргалбаярын цолны мялаалга болгож, тухайн үед хоёр өрөө байрны батламжийг тухайн үеийн Мандал сумын Засаг дарга, өдгөө Сэлэнгэ аймгийн Засаг дарга Д.Лхагвадорж гардуулсан байна.

Мөн түүний цолыг мялааж, Мандал сумын бүх төрийн албан хаагчид, хувийн хэвшлийнхэн нэг өдрийн цалингаа хандив болгож өгсөн гэдгийг тухайн үед хэвлэлд бичиж байлаа. Тухайн үедээ 30 гаруй сая төгрөг цугласан бөгөөд цолны найран дээр нь гардуулж өгнө гэж байсан нутгийн удирдлагууд нь гардуулж өгөлгүй есөн жилийн нүүрийг үзэж буй аж. Мөн нутгийн удирдлагууд нь амласан байраа ч өгөөгүй байна. Өнөөдрийг хүртэл иргэд тэр тусмаа нутгийн зон олон нь Н.Жаргалбаяр зааныг бэлгээ авсан хэмээн боддог аж. Тиймээс Н.Жаргалбаяр заан Мандал сумын удирдлагуудад өргөдөл бичиж, нэр төрд нь халдахгүй байхыг хүсчээ.

Тэрбээр Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэгт хандсан хүсэлтдээ “Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Монгол Улсын саруул сайжрах заан Н.Жаргалбаяр миний бие 2017 онд Ардын хувьсгалын 96 жилийн ойгоор долоо давж, Монгол Улсын заан цол хүртсэн билээ. Заан цолыг минь мялааж, тухайн үеийн Засаг дарга Н.Лхагвадорж хоёр өрөө байрын батламж гардуулсан. Одоог хүртэл шагналын байраа аваагүй бөгөөд сум орон нутгийн ард иргэдийн дунд тухайн шагналыг авсан мэт буруу ойлголттой байдаг тул үнэн зөв мэдээлэл өгөхийг сум орон нутгаас сонгогдсон Иргэдийн хурлын төлөөлөгчдөд мэдэгдэх хүсэлтэй байна” гэжээ.

Мөн төрийн албан хаагчдийн нэг өдрийн цалин болох түмний сэтгэлийн хандив хаашаа орсон нь мэдэгдэхгүй байгаад бухимдалтай байгаагаа илэрхийлж, хэрэв энэ мөнгөний учир нь олдвол нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн аянд зориулах болно гэж мэдэгдээд байна.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үүнийг мэдсэн бол заан болдоггүй бар болдог байждээ Жаакаа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Балай сда вэ

Төв
Төв

СУМАНДАА ХАНДИВЛАЧИХ

Зочин
Зочин

Жаргалбаяр гэдэг бөх хүү кодеекундтэй найраа майраа янз бүрийн юманд оролцож л явсан байх даа бодвол.

Иргэн
Иргэн

Ер аливаа тэмдэглэлт арга хэмжээг МАН -АН мафиууд, золбин улс төрчид ашиглаж улс төрийн оноо авдаг шившигтэй явдалыг Монгол улс даяараа зогсоомоор байгаа юм аа!!! Хаана тууз хайчлна, хаана тэмцээн уралдаан, шагнал гардуулах тэр бүрт МАН мафиууд гүйж улс төрийн ашиг хонжоо хайж явдаг нь муухай харагддаг!!! Улны сэтгэхүйтэй нь дагаж далдагндаг!!

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Боксчин Цэгцбаатарын цайллаган дээр ардын намын худалч, золбин УИХ-н хоёр гишүүн Suzuki Jimmy машин бэлэглэж байна, бэлгийн машин маань түгжрээд ирээгүй л байна гээл худлаа шаагаад тайзнаа зогсож байсан гэжугаа!

Зочин
Зочин

Наад дарга нар чинь хусчихсан байхаа. Тийм нэг сураг байсан шүү?и

Зочин
Зочин

Чамд хэн хэвтлээ

Зочин
Зочин

Пөөх аваагүй байгааг мэдээгүй .

Ганаа
Ганаа

Удирдлага гэх ичдэггүй хэдэн шир нөхдүүд байх юм даа

Отгонбаатар дарга
Отгонбаатар дарга

Одоо явахаа бсан бөх биз дээ? Яасан тэсэхгүй шагналаа нэхээд шаасан уу? Найрааны шоучин гар шд яс юман дээр. Одоо барилдхаасаа илүү таахалзана гэгчээр дуулж хуурдаад реклам алгадаад явдаг биз дээ. Сэлэнгийн уугуул ч биш суугуул гар шдэ чи хха????????

Back to top button