МҮОХ “Скай Хайпермаркет” ХХК-тай түншлэлийн гэрээ байгууллаа
Монголын Үндэсний Олимпын Хороо “Скай Хайпермаркет” ХХК-тай “TOP PARTNER” түншлэлийн гэрээ байгуулах ёслол өнөөдөр Олимпик хауст боллоо. Гэрээнд МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, “Скай Хайпермаркет” ХХК-ийн Маркетинг хариуцсан захирал Т.Алтанхундага нар үзэглэсэн байна.
Гэрээний хүрээнд “Скай Хайпермаркет” ХХК болон ИМарт сүлжээ дэлгүүр нь МҮОХ-ны таван цагариг бүхий логог ашиглах эрхтэй болж, МҮОХ-ноос зохион байгуулж буй арга хэмжээ, тив болон олимпын наадмын үеэр хамтран ажиллах боломж бүрджээ. Энэ үеэр МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган МҮОХ-ны үйл ажиллагаа, спорт, олимпизмыг сурталчлах, баг тамирчдыг байнга дэмжин ажиллаж ирсэн “Скай Хайпермаркет” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүслээ.
Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд талууд спорт, олимпизмын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, олимпын хөдөлгөөнийг дэмжих, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Үндэсний компаниудаа дэмждэг байгаа даа, очиж очиж солонгос брендтэй хамтарч Монголын олимпын хорооны нэр хүндийг унагаах гэж. Албан тушаалаа ашигласан, ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ байна. Имартын барааны үнэ өссөөр байгаа, харилцагчдын барааны төлбөрийг сар дамнуулдаг төлдөг, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаар бол Номингийн ард ордог компани шд. Ядаж сар бүрийн төлбөр тооцоогоо ягштал биелүүлдэг байх үүргээ ухамсарлаж ажилладаг болчихоод түншлэл энэ тэр гээч