СУРВАЛЖИЛГА: Коронавирусийн дуулианаар далимдуулж махны үнийг 5 мянга хүртэлх төгрөгөөр нэмжээ
Уржигдар буюу нэгдүгээр сарын 29-ний өдөр Улсын онцгой комисс хуралдаж, Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх шийдвэрийг гаргасан. Шинэ төрлийн коронавирусийн халдвар тархах эрсдэлийг өндөр хэмээн үнэлээд буй учир ийнхүү Төрийн золголтыг хориглож, олон нийтийн хүрээнд Цагаан сар тэмдэглэхэд хязгаар тавьсан.
Харин өчигдөр Засгийн газрын хуралдаанаар гуравдугаар сарын 2-ныг хүртэл БНХАУ-тай хиллэдэг агаарын, төмөр замын, автозамын боомтуудыг хаахаар боллоо. Ингэхдээ бараа, таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй гэдгээ онцолсон билээ.
Ямартай ч хуулийн хүрээнд монгол айл бүр Цагаан сар тэмдэглэж болох, түүнчлэн урд хөршөөс импортлодог хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсэхгүй байх нөхцөл бий боллоо. Гэсэн ч иргэдийн дундах “хөөсрөл” арилаагүй хэвээр.
ИРГЭД ХҮНСЭЭ “ҮҮЦЭЛСЭЭР”
-За ах минь, сонин сайхан юутай вэ?
-Нам тайван даа. Гадуур вирусийн халдвар энэ тэр элбэг байгаа сургаар гэртээ хэдэн хүүхэдтэйгээ нам бүгсэн шиг л сууж байна.
-Хэлээд юу гэх вэ. Та 10 килограмм гурил, будаа ч болтугай авч хадгалав уу? Хүнсээ нөөцөлсөн нь дээр шүү.
Таксинд суугаад сурвалжилгандаа гарахад жолоочийн чанга яригч дээр нь тавьсан утсаар ярих яриа ийн сонсдоно. Ах хүү нь удалгүй дэлгүүр орж, бас бус хүнсний бүтээгдэхүүн авч “үүцлэхээр” болоод утас тасрав.
Долоохон хоногийн дотор коронавирус гэх сэдэв нийгмийн цочроож, эмийн сангуудыг амны хаалт, гар ариутгагчийн дутагдалд оруулж, дэлгүүрийн лангууг хоосроход хүргэлээ. “Хүнсний захуудын үйл ажиллагааг зогсоохгүй” гэж албаны хүмүүс мэдэгдээд байхад хажуу хавиргадаа хүнс нөөцлөхийг шивнэн санал болгоцгоох монгол зан барилаа тавьсангүй. Аж ахуй нэгжийн нэр хүндэд халдахгүйн үүднээс нэрийг нь нууцлах бидний зорьсон хүнсний захын гурил будаа, махны хэсэгт л гэхэд бум бужигнаж байв.
МАХНЫ ХУДАЛДАГЧИД ҮНЭНЭЭ ХҮЛЭЭВ
Хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүснэ гэх сургаар, “Юмыг яаж мэдэх вэ, 5 килограмм гурил аваад тавьчихдаг юм бил үү?” гэж бодоогүй хүн ховор байх. Энэ хуйлрааныг наймаачид атгахгүй алдана гэж үгүй. Өчигдрийн чуулганы хуралдаанаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, “Махны үнэд манай яам хяналт тавьж чадахгүй” хэмээн ярьж байхад тэд “хил” махаа 1000 төгрөгөөр илүү зарж эхлэхээ мэдэлгүй яах вэ. Хаана, хаанаа хүний амьдрал эргэж буй юм хойно.

Махны худалдагчид лав үнэнээ хүлээв. “Саяын хэд хоног хүмүүс мах их авав уу?” гэж асуувал, “Хөл толгой нь мэдэгдэхгүй юм боллоо. Бид нарын мах зарагдаж дууссан, зарим нь одоо ч дахиж махаа татаж амжаагүй байна” гэж хариулах аж.
Үхрийн мах янз бүрийн үнэтэй байна. Зарим нь үнээ буулгаж амжаагүй байгаа бололтой. 13500 төгрөгөөр худалдаж байх хүн ч байхад, “9500-д ав, хэдэн килограммыг авах вэ” гэх нэгэн ч байлаа. “Үнээ буулгаад байгаа нь энэ үү?” гэж шууд тулгаад асуувал, “Тийм ээ. Уржигдархан 5 мянган төгрөг хүртэл нэмж зарсан шүү дээ. Одоо харин ч буулгачхаад байна. Хүнсний захуудын үйл ажиллагааг зогсоохгүй гэхийг сонсоод хүмүүс арай тайвшрах шиг боллоо” гэх аж. Худалдагчийн үгийг дэвтэртээ тэмдэглээд ууцны худалдааг сонирхохоор гарав.
УУЦНЫ НАЙМААЧИД ГАЙХАШ ТАСАРЧЭЭ
Жил бүрийн Цагаан сарын угтал өдрүүдэд үзэгддэг танил дүр зураг. Хүмүүсийн амнаас уур савсаж, нааш цааш зөрөлдөх. Нэлэнхүйдээ цагаан, саарал өнгө давамгайлах захын гадаах ажин түжин кадрууд. Машины тээшинд тарган, туранхай ууцнуудаа эгээ л амьд юм шиг эгнүүлэн өрж, өөрсдөө дотортой дээл өмсөөд бөөвгөнөцгөөх ууцны наймаачид. Нэг л зүйл өөр. Тэдний нүдэнд эргэлзээ, гайхшрал тодорч байх шиг.

Тэд ч мөн ууц, өвчүүгээ олон янзаар үнэлж байна. 160 мянгаар зарж буй багашаархан ууц ч байх. “400 мянга” гээд хөдлөхгүй сунайсан урт зарим нь ч харагдана. Харин өвчүү нэг килограмм нь 20-30 мянган төгрөг гэнэ. Ханш бол урьд жилүүдтэй харьцуулахад одоогийн байлаар хавилдуу байгаа бололтой. Ингээд портерийн тээшин дээр ууцнуудаа өрсөн эхнэр, нөхөр худалдагчидтай хоёр үг солив.
-Вирусээс айгаад Цагаан сар тэмдэглэхгүй нь олонтаа болчхов уу даа?
-Тэгэхгүй байх л гэж найдаж байна. Монголчууд юу ч болсон Цагаан сараа тэмдэглэж, садан төрлийнхөнтэйгөө золгоно. Олон нийтийн хүрээнд гарахгүй ч ядаж гэртээ ууцаа тавьж, идээ боовоо засах байлгүй дээ.
-Та ноднин ууцны наймаанд гарсан уу?
-Бид жил бүр гардаг.
-Урд жилүүдтэй харьцуулахад ууц сонирхох хүмүүс хэр байна вэ?
-Одоо бол хүн алга л байна. Гэхдээ бас цаг нь болоогүй. Одоо хоёрдугаар сарын 1-нээс тэтгэвэр, тэтгэмж бууна. Тэгээд л авцгаагаад эхэлдэг юм.
-Ууцнуудаа зарна гэсэн итгэлтэй байгаа юм байна?
-Итгэл бол байна. Монголчууд энэ жил ууц, өвчүүгээ авдгаараа авах байх л гэж бодож сууна.

Ерөөс ууцнуудынхаа дэргэд дуугаа хурааж, элгээ эвхэн суух наймаачид гайхаш тасарчээ. Гэхдээ итгэл нь тасраагүй бололтой.
БАЙДАЛ ОДООГООР ИЙМ БАЙНА
Ямартай ч зах дээрх байдал одоогоор ийм байна.
Цагаан сар тэгтлээ хаяанд тулчхаагүй энэ үед дүгнэлт хийх эрт болов уу. Үүний дээр Онцгой комисс, Засгийн газрын шийдвэр гараад төдийлөн удаагүй байна. Хилүүд хаагдсантай холбоотой зохиомол үнийн хөөрөгдөл бий болох хандлага дахин гарч ирэхийг ч үгүйсгэхгүй. Монголын цор ганц маскны үйлдвэр түүхий эдээ Хятадаас татаж чадахгүй байна хэмээж үйлдвэрлэл нь эрсдэлд ороод буй жишээ бий.
Манайд шинэ төрлийн коронавирусийн халдвар хараахан бүртгэгдээгүй гэж албаны хүмүүс мэдээлсээр байгаа. Өнөөдөр Ухань хотод хөл хорионд ороод байсан 31 оюутныг эх оронд нь авчирна. Тэднийг ХӨСҮТ-д тусгаарлана. Засаг, төр сайн ажиллаж байна.
Халдвар илэрлээ гэсэн мэдээ зарлагдахгүй л бол иргэдийн “хөөсрөл” намжих цаг ойрхон мэт харагдана. Хүнс нөөцлөх нэрийдлээр хий эрэлт үүсгэхгүй, тайван, уужуу ухаанаар асуудалд хандах нь чухал билээ.
Цагаан сараа айдас хүйдэсгүйгээр тэмдэглэхийг хүн бүр хүсэж байгаа. Гэхдээ Эрээний бэлэг шүтэж, зах замбараагүй үнсэж, үнгэдэг байдлаа эргэж харах хэрэгтэй. “Гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ” гэсэн улсын шийдвэрийг санах нь зүйтэй.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УУЦ ТАВИХАА БОЛЬЖ САЙХАН ХӨЛ МАХ ДАЛ 4 ӨНДӨР АХИУХАН ЧАНАЖ ТАВИАД ХЭВШМЭЭР ЮМ ДАА 3 ӨДӨР ХАЛУУН ГАЗАР ҮЙЖ ҮНЭР ОРСОН МУУДСАН МАХ ЯАЖ ИДЭХ ВЭ ДЭЭ. ХОНОСОН ХООЛ ИДДЭГГҮЙ ГЭЖ ЯНДАГНАЖ БАЙДАГ ЗАРИМ БААГИЙ ТАВАГ ХУРААСНЫ ДАРАА УУЦНЫ МАХ ҮМХЭЛЖ БАЙГААГ ХАРААД ИНЭЭД ХҮРЧ Л СУУЛАА
Цагаан сараар 70-аас дээш настай хүн ууц тавьдаг хуульчлаагүй ёс заншилтай болвол зүгээр санагддаг юм. Эдийн засгаас гадна өвөг дээдсээ хүндлэх ёс болох юм шиг. Одоо жаахан хөрөнгөтэй бол 40 хүрээгүй шахам залуус ууц тавьж гайхуулах юм. Ёс жудаг гэж баймаар. Бид л мөгдөж чадвал хэн ч заахгүй шүү дээ.
Ялгаа яг
ккк уншихад гоё бичиж энэ тэндээ хѳѳрхѳн марзаганасан зах замбараагүй үнсэж үнгэнэ гэдэг чинь эротик кинонд гардаг блгүйдээ
Eruusuu mah chanah hereggui buuzaa ideed l boloo sh dee
Зөв
Энэ жил уугаасаа ууц газар авахгүй байхаа. Засгаас цагаан сарыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх шийдвэр гарсан. Хэдэн өөрийн хүүхдүүдтэйгээ шинэлэх айл ууц өвчүү тавьж мах муутгах шаардлагагүй. Буузаа хийж идээд хөл мах чанаж идээ засахад л болно. Миний ихэнх танилууд ийм байр суурьтай байна билээ.
Энэ цагаан сар гэдэг баярыг чинь хотод ирж суурьшсан хөдөөнийхөн, сүүлд баяжсан хэдэн нөхдүүд л хөөрөгдөөд сүйд болоод байдаг юм шүү дээ. Хотын унаган хүмүүс бол тэгтлээ их ач холбогдол өгдөггүй юм. Товчхон хэлэхэд бүдүүлэг баяр. Тэр хэд хоносон хонины ууц, хатсан хэвийн боовоо дараа нь далд оруулах гэж бөөн зовлон. Гэтэл энэ бүгдийг мөнгөөр худалдаж авна. Хаях хайран, идэх хортой. Eр нь хөнгөн тэмдэглэх хэрэгтэй. Айл хэсээд бүүр ч хэрэггүй.
Чи мөн их мэдэмхиирэв ээ.Чи ч өөрөө хөдөөниих.нүүдэлчин ард түмэн.суурин амьдралд суралцатлаа чинии 3н үеииг өнгөрөх баих.
mongolchuud ulam l adguuslag delhiigees tasarsan zavaan arzakuud bolj baina daa.
baliar sdaa shuu,, uwchin orj ireh vii gej sergiilj hil haaj baihad yag margaash vnee nemdeg..vneheer baliar sdaanuud shuu
Ер нь манай монголчууд баяр ёслол болоод хүмүүс юм аваад ихлэхээр юныхаа үнийг улам нэмээд байдаг их муу улсууд шүү дээ! Эх оронч биш хувиа бодсон бие биенээ хайрладаггүй мөнгө л олж байвал юуч хийхээс буцахгүй болсон байна! Энийг энэ нийгмийн эрх баригч нарын харалган бодлого гэж ойлгож байна. Жоохон ухаантай байгаасай гэж хүсье! Уучлаарай үнэн нь энэ юм шүү!!!
Mahnii vniig arai dendvv nemeh yumaa ene naimaachidad arga gemjee avaachee. Htaraduud bvh zah deer hvnsniig baraanii vniig nemdeggvi harin buuruuldag gesen shvvdee.Mahnii deed vne enenees deesh gargaj bolohgvi geh met.
Энэ жил ууц авахгүй ээ хүн ирэхгүйм чинь хатаж хөгцрөөд дэмий
Ууц тавих өнгөрсөөн.Цагаан сар хөл хорио тогтоосон
яг үнэн
Энэ жил ууц, өвчүү тавихгүй ээ. Мах чаначихая. Өндөр идээ будаагар ч яадаг юм
Une yahwee, agaarin bohirdoltoi ingej il zadgai zarmaargui bnaa, hir dag bolson huwzastai hirtei garaaraa l barij tawiad bdag unheer zawaan, mergejlin hynaltiinhan eniig l iim bdaltai zaruulmaargui bnaa, sejgiin shuu, jinhene bacteri tai bohir
haldvar garhad mah guril budaa odoo em bolj bna uu une osgoj zaraad uhehee hureh deeree tulval ter une hoorogdoj zarsan ymsaaraa amia avch garch chadah ym bh daa tiim deech uher mongol gej duuduuldag bhdaa
Энэ жил ууц өвчүү тавихгүй, багадуу мах чанаад, хэвийн боов цөөхнийг тавих бололтой, их хэмжээний бууз, салат ч хийхгүй. Өргөн хэмжээний хэсэлт болохгүй, овоон дээрч бөөнөөрөө гарахгүй. Короновирус цаг өнгөрөх тусам тархалт нь нэмэгдэнэ, манайд ч нэг л өдөр бүртгэгдэж дараа нь бөөнөөрөө илрээд юун цагаан сар тэмдэглэх. 4 сард өвчиний оргил үе ирнэ гэдгийг бүү март.
"Амны бэлгээс ашдын бэлэг" гэдэг. Юун 4 сарын өвчлөлийн оргил үе вэ. Ямар бэлэг дэмбэрэлгүй юм ярина вэ. Харин ч Монгол улс халдварын голомтын дэргэд байж одоог хүртэл халдваргүй, сайхан л байна ш дээ. Бидний тэнгэр заяа, уламжлал, генийн онцлог биднийг яавч аварна. Харин одоо заавал эрдэмтэд гэхгүйгээр хүн бүр буурал түүхээ сөхөж, Их хааны үе болон бусад цаг үед Монголчууд аян дайны үед болоод энх амгалан цагд халдварт өвчин, тахал зэргээс хэрхэн хамгаалж, юу хэрэглэж байсныг судалбал зөв бус уу?
Ууц илүү гэдэгтэй санал нэг байна. Наймаачдыг аливаа үйл явдал, баяр ёслол, ялангуяа өнөөгийн нийгмийн байдал хүнд үед ч бараагаа байдаг үнээр нь зарж борлуулж "жудагтай" байхыг сануулан гуйж байна. Яг өнөөдөр ажиллаж байгаа албан газар, компанийхан цалингаа авч байна. Тэднээс гадна оффис, өрөө тасалгаа түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг олон хувь хүн цалин ч үгүй, 1 сар орлогогүй мөртөө түрээслэгчид "нүдээ аниад" 100% түрээс нэхэж байна. Энд хүний нинжин сэтгэл гэж даанч алга. Тэтгэврийнхэн, ажилгүйчүүд, эмзэг давхрагынханы хувьд ойлгомжтой, мөнгө алга. ИЙМ ҮЕД мах болон бусад хүнсний бүтээгдэхүүний үнийг нэмээд "мөнгө хүүлээд" баярлаад зогсдог наймаачид Монгол зүрх байна уу???
Бөө, Лам хуваргууд энэ махны үнэ нэмээд байгаа Чэнжүүд, хүмүүсийг болиулах талаар зохих номнуудыг уншиж туслана уу. Тэгэхгүй бол энэ засгийн газрын хүмүүс яагаад ч чадахгүй юм бна. Тийм учраас та нар чаддаг ажлаа хийх л үлдээд бна даа. Хэрвээ Та нар чадахгүй бол наад сүм хийдүүдээ нураагаад, оронд нь сургууль эмнэлэгийн байшин барих хэрэгтэй гэж ард түмэн яриж бна даа.
Гэр ,бүлээрээ ,тэмдэглэнэ ,гэвэл ,5 ам ,бүлтэй. Юун ууц нэг хонины хаа ч барахгүй дээ. 3 үе 9 боов тавчихья. Нэг удаа ч гэсэн хэмнэлт гаргах завшааныг короновирус өгчээ. Золгох гэж бөхөлзөж эсвэл тохиогоороо шүргэж байснаас утсаар мэнд усаа мэдчихье.Зун голын эрэг дээр уулзая.
Ууцтай цагаан сараа хийгээд дараа нь ууцны тэр их өөхийг идэж чадахгүй хаядаг.Тэгэхээр энэ жил ууц авахгүй өнжиедөө.
Ууц тавих өнгөрсөөн.Цагаан сар хөл хорио тогтоосон
Ууц тавих өнгөрсөөн.Цагаан сар хөл хорио тогтоосон
Doris Murray: "I'm looking for hot men to spend some good time." https://dorismurray.com/
LeadDyno provides quite a lot of services together with software program for affiliate recruiting, affiliate hyperlink
monitoring, and affiliate marketing online automation and management.
2. Proceed to section "Next": After a fresh copy of the
software has been put in, open HPSA and regulate the settings as proven: "Check for Updates".
You should also verify if the cord is loose. Contact
Peace Talks for More details about Divorce mediation Services.
IT providers is a subject that concentrates on helping offline and on-line businesses on how one can make the very best use of its resources,
integrate and mix data know-how so as to appropriately obtain the purpose and goals
of the company. Being in touch with our customers
all through the process, helps in building trust and good buyer relationships whereas guaranteeing buyer satisfaction," a company executive said. That is why, the software program we provide and use is just not solely of the best quality, however the fact that we offer live help 7 days a week ensures that we are all the time there for our customers! http://plutos.kz/bitrix/rk.php?goto=https://computersupportaddison.com