УЛС ТӨРУлс төрийн мэдээ

СБД-ийн АН-ын дотоод сонгуулийг хүчингүйд тооцсоноор Х.Болормааг даргаар улираасан шийд цуцлагдав

Ардчилсан нам энэ хавар ирэх сонгуулийн жилүүдийг угтан дотоод зохион байгуулалтаа эмхлэхэд нэлээд цаг зарцуулсан. Тухайлбал, гурав дөрөвдүгээр сард дотоод сонгуулиа зохион байгуулж, аймаг, нийслэл, дүүргийн АН-ын хорооны дарга нар тодорсон.

Тэдгээр дарга нарын нэг нь УИХ-ын гишүүн Х.Болормаа. Тэрбээр СБД-ийн АН-ын хороо даргаар улиран сонгогдоод байв. Тэгвэл тус намын Хяналтын ерөнхий хорооноос эл шийдвэрийг хүчингүй болгожээ.

Тогтоолд СБД-ийн АН-ын дотоод сонгууль нь Үндсэн дүрэм, "АН-ын дотоод зохион байгуулалтыг Үндсэн дүрэмд нйицүүлэх журам" зөрчсөн нь нотлогдож байгаа тул 2026 оны гуравдугаар 21-ний өдөр зохион байгуулагдсан сонгуулийг хүчин болгосонд тооцсугай гэжээ.

Сонгуулийг хүчингүйд тооцсоноор Х.Болормааг улираан томилоох шийд мөн цуцлагдаж байгаа гэсэн үг юм. Дотоод сонгуулийг дахин зохион байгуулахыг ажлыг намын ЕНБД С.Баярцогт хариуцах юм байна.

Х.Болормаагийн хувьд СБД-ийн Засаг даргаар ажиллаж байгаад 2024 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болсон. 2008 оноос СБД-ийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар ажиллаж, 2016-2020 онд нийслэлд СБД болон АН-ыг төлөөлж суусан.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button