НИЙГЭМНийгэм мэдээ

Монголын крикетийн эмэгтэй баг олон улсын тэмцээний анхны ялалтаа авлаа

Монголын крикетийн үндэсний шигшээ баг "ACC Women's Premier Cup-2026" тэмцээнд анх удаа оролцож, Бахрейны шигшээ багийг 3 викетээр буулган авснаар олон улсын тэмцээн дэх түүхэн анхны ялалтаа байгууллаа. Тус тэмцээн нь энэ сарын 3-13-ны өдрүүдэд Малайз улсад зохион байгуулагдаж байгаа бөгөөд Азийн крикетийн холбооны (ACC) дор явагддаг эмэгтэйчүүдийн томоохон тэмцээнүүдийн нэг юм.

ACC Women's Premier Cup 2026 тэмцээнд Азийн 18 улсын шигшээ баг оролцож байгаа бөгөөд шилдэг багууд Азийн цомын тэмцээнд оролцох эрхээ авахын зэрэгцээ Азийн наадамд өрсөлдөх боломжоо нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button