НИЙГЭМНийгэм мэдээ

Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (АУТНОУБХ) буюу International Conference of Asian Political Parties (ICAPP)-ийн байнгын хорооны 45 дугаар хуралдааныг анх удаа Монгол Улс энэ сарын 26-27-нд амжилттай зохион байгууллаа. Азийн улс төрийн намуудын олон улсын залуучуудын жигүүрийн тэргүүнээр одоогийн Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал 2023 онд сонгогдон ажиллаж байсан юм.

Энэ удаагийн байнгын хорооны 45 дугаар хуралдааны үеэр Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал өөрийн зөвлөх Б.Баттүшигийг залуучуудын жигүүрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулах саналыг дэвшүүлж, ICAPP-ийн Байнгын хорооны гишүүд 100 хувь дэмжсэн байна.

Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн Азийн улс төрийн намуудын олон улсын залуучуудын жигүүрийн хурлыг ирэх 2027 онд Монголд зохион байгуулах саналыг байнгын хорооны 45 дугаар хуралдааны үеэр тавьсан юм. Уг хуралдаанаар залуучуудын жигүүрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр дэмжсэн Б.Баттүшигийг албан ёсоор сонгох юм.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button