ТОДРУУЛГА: НМХГ-аас явуулсан бичгийг ташаа ойлгосон газрууд ЗААЛАА ХААЖЭЭ
Нэгдүгээр сарын 26-ны өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, шинэ төрлийн коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан гуравдугаар сарын 2-ныг хүртэл их, дээд сургуулиуд болон МСҮТ-үүдэд хөл хорио тогтоосон. Мөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг хориглох шийдвэр гаргасан билээ.
Харин энэ хугацаанд фитнесс төв, спорт заалууд үйл ажиллагаа явуулж байгаа эсэх асуудлал дээр тодорхойгүй байдал үүсээд буй.
Өнгөрсөн баасан /2020.01.31/ гарагийн УИХ-ын чуулганы үеэр С.Бямбацогт гишүүн, Зааланд тамирчид бэлтгэлээ хийж, иргэд тоглодог. Уг нь баараа хаагаад заалаа нээмээр байх юм. Тэмцээн уралдаан зохион байгуулахгүйгээр зааланд тоглож болно шүү дээ” гэж хэлсэн нь эргэлзээ дагуулсан.
Нөгөө талд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл аливаа заал, бялдаржуулах төвүүдийн үйл ажиллагааг зогсоогоогүй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Үүний дагуу нийслэлийн хэмжээнд спорт заал түрээслүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг таван байгууллагатай холбогдож тодрууллаа. Тэдний зарим нь хэвийн ажиллаж байхад, зарим нь хаалгаа барьжээ.
Тодруулбал “Атилла”, “Энканто” спорт цогцолборууд ажиллаж байна. Тэдний хувьд бялдаржуулах заал ажиллуулахын зэрэгцээ спорт заал түрээсэлдэг. “Хүмүүс заал түрээслэж тоглохоос илүү фитнесс төвөөр маань ихээр үйлчлүүлж байна. Гэхдээ спорт заал маань хэвийн ажиллаж байгаа” гэсэн хариу өгч байлаа.
Харин “Мон-Алтиус” БТДС болон ЕБ-ын 11, 16-р сургуулиуд заал түрээслэх үйл ажиллагаагаа зогсоосон байна. Тэдний хувьд, “Хөл хорио тогтоосноос хойш заалаа нээгээгүй. Заал түрээсэлбэл 5 сая төгрөгөөр торгоно гэх асуудал ч мэр сэр яригдсан” гэдэг зүйлийг хэлэв.
“Мон-Алтиус” БТДС-ийн хувьд, “Засгийн газрын шийдвэр гарснаас хойш манайх заалаа хаасан. Дээрээс нь НМХГ-аас олон нийтийг хамарсан спортын үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн утгатай бичиг ирсэн. Үүний дагуу ажиллахгүй байгаа” гэсэн юм.
Энэ асуудлаар НМХГ-ын Хэвлэл мэдээл хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Дариймаатай холбогдож тодруулахад, “Засгийн газрын шийдвэрийн дагуу олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг л хориглосон. Харин спорт заал, бялдаржуулах төвүүдийн үйл ажиллагааг зогсоох чиглэл бүхий бичиг үйлдээгүй. Сургуулиуд олон хүн цуглуулж, хүүхэд бужигнуулахгүй л бол заалаа түрээсэлж болно” гэлээ.
Үүнээс дүгнэвэл, Их дээд сургууль, МСҮТ, ЕБС-иуд Засгийн газрын шийдвэр болон НМХГ-аас явуулсан бичгийг ТАШАА ОЙЛГОЖ, заал түрээслэх үйл ажиллагаагаа зогсоох нь түгээмэл байгаа аж. Өөрөөр хэлбэл олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахад хориг тавьсан ч, спорт заал түрээслүүлэх эрх нээлттэй юм.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Спортын заалаа түрээслүүүлж олон хүн бужигнуулах нь эрсдэл ихтэй шүү дээ. Харин бялдаржуулах танхим, фитнес төв бол өөр, тэнд тодорхой хүрээнд цөөн тооны хүн хичээллэдэг хязгаар хүрээтэй арга хэмжээ
Олон хүн орж гарна шүү дээ. Ямар утгагүй, ойлгомжгүй юм ярьж бичнэ вэ? Хорио хязгаар тогтоосон бол бүгдэд хамаатай баймаар сан.
Олон хун цуглана ариутгал агааржуулалт эруул ахуйг дээд зэргээр хангаж чадах газар их билуу манайд
Ingej hudlaa yarihgui ee niisleliin mergejiliin hyanaltiin gazar uursduu buuruu uil ajilgaa yavuussan shdee buh gazar iim bichig yavuulchaad ergeed asuuhaar yamarch tailbar helehguli baij odoo ingeh geh ish ivii ivii