Сурвалжилга, Нийтлэл

Цагаан сараар ЭРЭЭНИЙ БИШ ҮНДЭСНИЙ үйлдвэрлэлээ дэмжих 10 САНАА

Сар шинийн баяр хаяанд ирснээр “Айл хэсэж, алт мөнгө хураах” цаг ойртлоо. Үүгээр зорьж ирэн золгосон, амар мэндээ мэдэлцсэн садан төрлийн зочдынхоо гарыг хэрхэн цайлгах вэ? гэсэн асуудал эрхгүй хөндөгдөнө. Гэвч бэлгийн зүйлсээ урд хөрш, тэр дундаа Эрээн хотоос хямд үнээр бөөндөн авах, улмаар мөнгөний урсгалаа гадагш алдах нь дийлэнх билээ.

Ийм ч учраас Цагаан сарын баяраар Эрээний биш, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь зүйтэй гэсэн уриалга хүчээ авах болсон. Хэдийгээр шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбогдуулж зөвхөн гэр бүлийн хүрээнд шинэлцгээхээр болж буй ч, халуун дотно хүмүүстээ юу бэлэглэхээ монголчууд сайн мэлнэ.

Сар шинийн баярыг угтан бэлтгэлээ бага ч болов базааж буй уншигч та бүхэндээ зориулан Цагаан сараар бэлэглэж болох үндэсний үйлдвэрлэлийн 10 онцлох санааг багцлан хүргэж байна.

1.ИВЭЭЛ

САНАА: Шигтгээт хос хавчаар, боолт
Үнэ: 3 500₮

“Ээлтэй Ивээл” төслийн хүрээнд байгальд ээлтэй, хүний байнгын хэрэгцээнд тохиромжтой, импортыг орлох бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байгаа билээ. Ивээл брэнд нь дээл, хувцасны илүүдэл, өөдсийг ашиглан хавчаар, боолтыг хийж байгаа юм.

2. NOMADICA

САНАА: Эмэгтэйчүүдэд зориулсан бэлгийн багц
Үнэ: 8.000₮-с дээш

Загварлаг, өнгөлөг, өвөрмөц зураглалтай эмэгтэйчүүдэд зориулсан бэлгийн багцыг Nomadica Брэнд худалдаанд гаргажээ. Тус брэнд нь Монгол үндэсний өв соёл бүхий дахин давтагдашгүй зураглалтай бүтээгдэхүүнүүдийг танд санал болгож байна.

3. LHAMOUR

САНАА: Органик гоо сайхны бүтээгдэхүүнүүд
Үнэ: 12 000 - 15 000₮

Цэвэр байгалийн гаралтай түүхий эдээр хүний арьсанд хэрэгтэй тэжээлийг өгөх өвөрмөц, шинэлэг органик арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг эх орондоо үйлдвэрлэж, дэлхийд танигдахуйц чанартай, залуу сэтгэлгээтэй монгол брэндийг сар шинийн баярын бэлгэнд сонгож болох юм.

Түүнчлэн Lhamour брэндийн хонины сүүлтэй саван олон улсын зах зээлд нэлээд эрэлттэй байгаа юм. Тиймээс танд үндэсний үйлдвэрлэлээ дэмжин цагаан сарын бэлгэндээ Lhamour брэндийг сонгохыг санал болгож байна. 

4. МОНОС ХҮНС

САНАА: Хямд үнэтэй, дархлаа дэмжих тэргүүтэн эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд
Үнэ: 4 500₮-с дээш

Эрүүл мэндийг дэмжигч "Монос хүнс" ХХК сар шинийн баяраар эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүнүүдээ хэрэглэгч олондоо санал болгож байна. Элэг, дархлаа сайжруулах, бөөр, чихрийн шижин, уушгины үйл ажиллагааг дэмжигч эрүүл мэндийн цай, эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүн, хүйтэн болон буцалсан усанд уух боломжтой цэвэр жимсээр нь хатааж үйлдвэрийн аргаар нүдэж сахарын оронд глюкоц оруулсан, кофений оронд хэрэглэхэд тохиромжтой цэвэр байгалийн гаралтай цай зэргээс бэлгэнд сонгоорой. 

“Монос” эмийн сангийн бүх салбарууд, Дүнжингарав болон Мишээл экспо дахь үзэсгэлэн худалдаанаас худалдан авах боломжтой.

5. GOLDEN GOBI

САНАА: Монголд үйлдвэрлэсэн шоколад - амттан
Үнэ: 550 - 18 000₮

Үндэсний шоколадны үйлдвэр болох “Алтан говь” брэнд нь 2003 оноос хойш монголдоо шоколад үйлдвэрлээд зогсохгүй чихэр, набор үйлдвэрлээд байгаа билээ. Импортын бүтээгдэхүүнээс дутахгүй амтат шоколадаа “Алтан Говь”-оос сонгоцгооё.

6. ХӨСӨГ

САНАА: Эсгийгээр хийсэн ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүд.
Үнэ: 8 000₮-с дээш

Хөсөг брэндийн бүтээгдэхүүнүүд нь цэвэр эсгийгээр хийсэн эдэлгээ сайтай, чанартай, чамин хийц загвартай бэлгэнд өгөхөд мөн өөртөө авч явахад нэн тохиромжтой. Хөсөг брэнд нь голчлон тэмдэглэлийн дэвтрийн хавтас, утасны гэр, түрийвч, iPad, нөүтбүүк, шилний гэрийг хийдэг. Сар шинээр зочдод бэлэглэхэд тохиромжтой бөгөөд дээрх бүтээгдэхүүнүүдээс сонгосон ч баглаа боодлын асуудал дээр санаа зовох хэрэггүй.

7. КАЖУГ

САНАА: Бүс, тэлээ тэргүүтэн арьсан бүтээгдэхүүнүүд
Үнэ: 3 000 - 20 000₮

Эрчүүдэд ямар бэлэг өгөхөө мэдэхгүй байна уу? Тэгвэл эрчүүдэд илүү тохирох бэлэг бол бүс тэлээ юм. Түүхийн бүхий л цаг үед арьсан бүтээгдэхүүн сонгодог хэрэглээнд тооцогдож ирсэн. Тиймээс бүс тэлээний үйлдвэрлэл, арьсан бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг Кажуг брэндийн цэвэр ширэн дээр үндэсний хээ угалзаар чимэглэсэн тэлээ, түлхүүрийн оосрыг танилцуулж байна.Та гэртээ ойр цэгүүдээр үйлчлүүлэн худалдан авалтаа хийгээрэй.

8. АЗХУР

САНАА: Бэлэг, бэлгийн дээд - ном
Үнэ: 7 900 - 19 900₮

“Бэлэг бэлгийн дээд ном” гэдэг. Хэрэв та хүүхэд багачууд, залуусынхаа оюуны их далайд дусал нэмэр болохыг хүсвэл танд “Номтой бэлэг”-ийг санал болгож байна. Сар шинийн баярыг угтан Азхур их дэлгүүр номын хямдралтай, багцын худалдаа явуулж байна.

Aзхур номын дэлгүүрүүд болон https://book.mn/  -ээс захиалах боломжтой.

9. MONGOL CONTENT

САНАА: Багачуудад зориулсан оюунлаг бэлэг
Үнэ: 10 000 - 24 900₮

Та сар шинээр бяцхан зочдод  бас л чихэр, шоколад өгөх гэж байна уу. Тэгвэл түр азнаарай. Бяцхан зочдодоо “Оюунлаг бэлэг” барьж, боловсрол, танин мэдэхүй, төлөвшилд нь үнэтэй хувь нэмэр оруулахыг танд Mongol Content-ийн хамт олон санал болгож байна. Тэд өөрсдийн уран бүтээл болох “Маамуу”, “Ногун” цуврал хүүхэлдэйгээ ном болон хөлөгт тоглоом хэлбэрээр та бүхэнд хүргэж байна. Үүнээс гадна “Оюунлаг бэлэг” багцад хүүхдийн ариун цэвэрт тустай нойтон, хуурай салфеткууд багтжээ.

10. ҮЖИ ОРГИЛ

САНАА: Оюун ухаан хөгжүүлэх оньсон тоглоом
Үнэ: 2 500₮-с дээш

Гадаадаас оруулж ирсэн элдэв янзын материалаар хийгдсэн, өнгө өнгийн будган чимэглэлтэй тоглоомыг их үнээр худалдан авахын оронд ирсэн бяцхан зочдод оюун ухааныг нь хөгжүүлэхүйц, ач холбогдол бүхий зүйлсийг бэлэглэвэл ямар вэ.

Тиймээс танд “Үжи Оргил” ХХК-ийн “Оньсон хүү” бүтээгдэхүүнийг санал болгож байна.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч

үндэсний үйлдвэрийн бараа үнэтэй олон хүнд наад үнэтэй юмыг яаж өгөх вэ боломж алга та нар наад үнэтэй юмнуудаа өөрсдөө сайхан хадгалаад цагаан сараа гарга даа биддний царай ийм л байна.

Зочин
Зочин

НЭРМЭЛ АРХИ ХЭД БИЛЭЭ 70 80К БИЛҮҮ?

Холбоотой мэдээ

Back to top button