“COVID-19-ийн тархалт цаг уур, өргөргийн байрлалтай холбоотой”

Дэлхий даяар тархсан вирус судлаачдын нэгдсэн эвсэл болох Глобал Вирус Сүлжээ(GVN)-ийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар температур, өргөрөг, тархалт ба улирлын хоорондын уялдаа холбоог тогтоосон байна.
Энэхүү өргөн цар хүрээтэй судалгааны үр дүнд цаг агаарын загварчлал нь COVID-19-ийн тархалтыг тайлбарлаж, ойрын ирээдүйд халдварын тархалт өндөр байх магадлалтай бүс нутгийг урьдчилан таамаглах боломжтой болохыг тогтоожээ.
30-50N КОРИДОРЫН БҮС НУТАГТ ИХЭВЧЛЭН ТАРХСАН

Өнөөдрийг хүртэл SARS-CoV-2-ийн улмаас үүссэн COVID-19 нь цаг уурын ижил төстэй нөхцөлд 5-11 градус цельс, 47-79% чийгшилтэй бүс нутаг буюу 30-50N коридорын дагуу буюу зүүн ба баруун хот, бүс нутгуудад тархсан байна.
GVN-ийн хялбаршуулсан цаг уурын загвар нь ойрын хугацаанд халдвар тархах өндөр эрсдэлтэй бүс нутгийг харуулжээ.

ШИНЖ ТЭМДЭГ НЬ ӨВЛИЙН УЛИРАЛД ИЛЭРДЭГ

Дээрх хүснэгтээс Ухань хотод 2020 оны нэгдүгээр сард болон мөн оны хоёрдугаар сард өртсөн тохиолдлын дундаж температур 5-11 хэм ба харьцангуй чийгшил RH, 47-79%-д байгааг харж болно. Дундаж температур, чийгшил, ижил төстэй байхаас гадна өргөрөгийн профиль, эдгээр байршил нь дэгдэлтийн цаг хугацааны хувьд нийтлэг шинж чанарыг харуулж байна.
COVID-19 халдварт өртсөн хотуудын температурын хоорондын холбоонд онцгой анхаарал хандуулах ёстой. Тус улсуудын температур (5-11оС) ба RH (47-79%) чийгшлийн хэмжээ ижил төстэй байгаа юм. Үүнээс SARS-CoV-2-ийн оршин тогтнох температур нь, тархалттай шууд хамааралтай нь харагдаж байна.
Докторын судалгааг хийсэн Мохаммед М.Сажади, MD, Антони Аморосонар "Коронавирусийн шинж тэмдэг өвлийн улиралд буюу арванхоёрдугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд илэрдэг. Үүнд үндэслэн ойрын хугацаанд COVID-19 халдварт өртсөн газар нутагт (30 хэмээс дээш) мэдэгдэхүйц буурах болно гэж тооцоолж байсан. Гэвч вирус оршин тогтнох боломжтой байна. Халуун орны бүс нутагт нам түвшинд, намар орой, өвөлдөө сэрүүн бүс нутагт дахин сэргэж эхэлнэ. Бид анхааралтай хянаж, цаг үеийн шинэчлэлтүүд, бүтээн байгуулалт, мэдээллийн баталгаатай болгох болно” гэжээ.
Судалгааны багийхан SARS-CoV-2-ийн тархалт нь тахлын халдварын түвшинд хүрч, үндэсний эрүүл мэндийн систем, эдийн засаг, хүн амын зан төлөвт томоохон нөлөө үзүүлж байна. GVN нь тахлын вирусийг хэрхэн оношлох, оношлох тус вирус хэрхэн тархаж, биднийг өвчлөх тал дээр хяналт тавьж, мэдлэгийг дээшлүүлэхэд төвлөрөн ажиллаж байгаа аж. Түүнчлэн вирусийн эсрэг эм, эмчилгээ, вакциныг боловсруулахад туслах болно гэдгээ илэрхийлжээ.












goyo agaartai gazar
Сонирхолтой л юм бна
Агаарын бохирдлоос бас дэгдэнэ.хятадад агаар цэвэршсэн.агаар дуслаар дамжих нь багассан.франц эрийн ойрын хүмүүсийг харах үлдлээ.нутагт нь.