ФОТО: Монголчууд “Нотр Дам”-ыг хайрлалаа, одоо ӨӨРСДИЙН ӨВИЙГ АНЗААР ДАА

Энэ даваа /2019.04.15/ гарагт Францын Парис хотноо Нотр Дамын сүмийн барилга байгууламж бүхэлдээ шатаж Францын төдийгүй хүн төрөлхтөний түүхэнд нөхөж баршгүй хохирол учрав.
Энэ үйл явдал Монголчуудыг түүхэн дурсгал, соёлын үнэт өвийг хэрхэн хайрлаж чаддаг болохыг батлан харууллаа. Хүн бүр өөрийн цахим хуудаснаа харамссан сэтгэлээ илэрхийлж, төр засгийн өндөрлөгүүд ч гүнээ харамсаж буйгаа илэрхийлэн Францын удирдлагуудад захидал илгээлээ.
Нотр Дамын шатсан сүмийг сэргээн засварлахад тус улсын тэрбумтан Франсуа Хэнри Пинотын гэр бүл 100 сая еврогийн хандив өргөж, бусад тэрбумтанууд ч үлгэрлэн улсынхаа үнэт өвийг дахин босгох ажилд хувь нэмрээ оруулж байна.

Харин Монголын тэрбумтанууд түүхэн дурсгалт газраа сэргээн засах бус өндөр зэрэглэлтэй газрыг нь хэрхэн зарах тухай боддог учраас, манай өв соёл агуулсан барилгууд нурж, шатлаа гэхэд аврах гарцгүй, сэргээн босгохгүй.

Улаанбаатарчуудын дурсамж, түүх болсон Байгалийн түүхийн музейн барилгыг тун удахгүй нурааж, газрыг нь дуудлага худалдаанд оруулахаар судалж байна. Чойжин ламын сүм музейн хашааг хэрхэн өөрчилж, түүхээ, дурсамжаа устгасныг ч бид харсан. Энэ бүрт бид загас шиг дуугүй өнгөрсөн.

Улаанбаатар хотын музей 1921 оноос хойш нийслэлд оршиж буй цөөн барилгуудын нэг. Гэвч өнөөдөр бидний хайрлаж, хамгаалж байгаа нь энэ. Хэзээ нурахыг нь л хүлээж буй мэт хэдэн хуучин барилгуудаа хэзээ нэг хүний юманд харамсаж байгаа шигээ харамсаж, хайрлаж байгаа шигээ хайрлах юм бол.

Өнцөг булангаасаа эмтэрч, сүйдэж эхэлсэн энэ барилгуудын эргэн тойронд архины шил тэргүүтэй хог хаягдал хэвтэж байх нь энүүхэнд, тааралдсан нь хашаа руу нь “сарьж”, таалагдсан нь дээр нь бичиг бичиж сүйдлэж байхад бид тоосонгүй, тоодоггүй. Гэхдээ бид чинь түүхэн дурсгал, соёлын өвийг хайрлаж, харамсаж чаддаг ард түмэн юм байна шүү.


Б.ГЭРЭЛ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
How Can I Save Money On Viagra http://buycialisuss.com - Buy Cialis Kamagra Deutschland Net Cialis Farmacia Viagra Online
Medikament Cialis 20mg http://viacialisns.com/# - cialis tablets for sale Viagra Comparison Levitra Tadalis Sx cheapest cialis 20mg Kamagra What Is It