Нийгмийн
УОК: Маргаашнаас автошинуудыг тэгш, сондгой дугаараар нь хөдөлгөөнд оролцуулна

УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр “Өчигдөр буюу бямба гаригт УОК-ын 16 дугаар хурал болсон. Эл хурлаар тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Даваа гаригаас эхлэн автомашинуудыг тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон. Энэхүү шийдвэрийг улсын хэмжээнд хэрэгжүүлнэ. Тэгэхээр нийслэл төдийгүй орон нутагт хэрэгжүүлнэ гэж ойлгож болно.
Мөн ОХУ-аас монгол иргэдээ татаж авах ажиллагааг нэгдсэн зохион байгуулалттайгаар, шуурхай явуулах чиглэл өгсөн. Үүний дагуу өчигдрөөс энэ мөчийг хүртэл хойд хөршөөс иргэдээ авч ирэх ажиллагааг үргэлжүүлж байна.
“Маскаа зүүцгээе” аяныг орон даяар өнүүлэх. Дөрөвдүгээр сарын 31-нээс тавдугаар сарын 31 хүртэл хэрэгжүүлж, хяналт тавина” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.