Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Ц.Элбэгдорж Ардчилсан намтай хамт ирсэн, Ардчилсан намтай хамт буцна

Ц.ЭЛБЭГДОРЖ АН-ЫН ТОЛГОЙД БАЙХГҮЙ ГУРВАН ЖИЛ ӨНГӨРЧ БАЙНА

Одоогоос яг 30 жилийн өмнө 1990 оны хоёрдугаар 18-ны өдөр Монголын Ардчилсан Холбооны анхдугаар хурал болж, Монголын Ардчилсан Нам байгуулагдсанаар манай улс олон намын тогтолцоонд шилжиж байсан түүхтэй.  Үүний дараа 1996 онд Монголын Үндэсний Ардчилсан Нам(МоАн, МҮДН, МСМН, НН) болон Монголын Үндэсний Социал Демократ нам хоёр эвсэж УИХ-ын сонгуульд оролцсон байдаг. Энэ эвсэл яваандаа Ардчилсан нам болж хувирснаар Монголын улстөр бодит байдал дээр олон намын биш хоёр намын тогтолцоо руу гулсан оржээ. Яваандаа энэ хоёр намыг дамнасан бизнес, улстөрийн бүлэглэл үүссэнийг МАНАН гэж нэрлэх болов.

Манай улсын нэг намаас олон нам, олон намаас хоёр нам зонхилсон энэ улстөрийн өөрчлөлт, шилжилтийн гол авторын нэг нь Ц.Элбэгдорж. Тэрээр Монголын Ардчилсан Холбоог тэргүүлж, Монголын Үндэсний Ардчилсан намыг байгуулсны хувьд олон намын тогтолцоог бий болгосон хүмүүсийн нэг. Үүнийгээ дараа нь Ардчилсан холбоо эвсэл болгож 1998 онд өөрөө Ерөнхий сайд болсон. 1998 онд ардчиллын удирагч С.Зориг хэрцгийгээр хөнөөгдөж,  1999 онд Ц.Элбэгдоржийг залгамжилсан Ерөнхий сайд Ж.Наранцацралт Эрдэнэт үйлдвэрийг тойрсон дуулианаар огцорч байлаа. Өөрөөр хэлбэл Ц.Элбэгдорж төрийн толгойд гарсан он сарууд Монголын ардчилалд уул уурхай тойрсон хар улстөр, МАНАН дэглэм мэндэлсэн он болж таардаг.

2000 оны УИХ-ын сонгуулиар 4 жил төр самарсан Ардчилсан холбоо эвсэлд ард түмэн ганцхан суудал өгсөн байдаг. 4 жил завсарлага авч бэлтгэл хийсэн Ц.Элбэгдоржийн эвсэл 2004 онд 36 суудалтай эргэн ирж, өөрөө Ардчилсан намын дарга болсон. Тэрээр 2008 оныг хүртэл Ардчилсан намыг тэргүүлж байгаад 2009 онд Ерөнхийлөгч болж  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар халаагаа өгсөн нь саяхны түүх. Яг энэ 2017 оны сонгуулийн дараа 2000 оны сонгуулийн дараахтай төстэй нөхцөл байдал үүсэв. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам ч парламентад цөөнх болж, Ц.Элбэгдорж ч Ардчилсан намын толгойд байхгүй 3 жил шахам хугацаа өнгөрч байна.

Ц.ЭЛБЭГДОРЖ 2020 ОНД 2004 ОН ШИГ ЭРГЭН ИРЭХ ҮҮ

Энэ бүхнийг эргэн харахад 2020 оны УИХ-ын сонгуулиар хэв маяг давтагдах уу гэдэг чухал асуулт сөхөгдөнө. Ц.Элбэгдорж 2020 онд 2004 он шиг эргэн ирэх үү? Эргэж ирвэл Ардчилсан нам парламентад олонхийн суудал авч, өөрөө намын дарга болоод уул уурхай, нам дамнасан МАНАН эргэж амилна. Ардчилсан нам доторх томилгоо, мөнгөний улстөр тойрсон зөрчлийг харахад тэрээр үүрэндээ ирж эзэн суухаар бэлтгэж байгаа нь улстөр гадарлах хэн бүхэнд илт байгаа юм.

Энэ хэдэн жил Ц.Элбэгдорж эзгүй мэт харагдавч намын дарга С.Эрдэнэ парламент дахь суудал болон бусад намын нөөц, сүлжээгээ Ц.Элбэгдоржийн шууд оролцоотой явагдсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авагчдыг хамгаалахад зарцуулж ирлээ. Улмаар түүний засаглалын үед хүчний байгууллагыг удирдаж байсан Б.Хурц, С.Эрдэнийн баруун гар Д.Одхүү  нар нэр дэвшигчдийн асуудал хариуцаж, шөнө орой болтол сууж бүх нэр дэвшигчидтэй уулзаж байгаа сурагтай. Түүнчлэн Ц.Элбэгдоржийг дагаж улстөрд орж ирсэн гарын шавь нь гэгдэх “Лектор” төвийн Ц.Баатархүү гэв гэнэт Ардчилсан намын генсекээр томилогдов. Ингээд АН үг хэлний өгүүлэмж төдийгүй биеийн хэлэмж нь хүртэл багшийгаа хуулсан багадоржоор нүүр царайгаа хийлээ.

Энэ зуур намын дотоод улстөр олны анхааралд орж, Х.Ганхуяг, консул асан АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ нар хэвлэлийн хурал хийж намын дарга С.Эрдэнэ нэр дэвших сонирхолтой горилогчдоос эхлээд 100 сая төгрөг, улмаар 300-400 сая төгрөгийн төлбөр шаардаж байгааг, зарим нэр дэвшигчдийг Ц.Элбэгдорж, П.Цагаан нар санхүүжүүлж байх магадлал байгааг, эсрэг үзэл бодлоо илэрхийлсэн гишүүдийг хөөх зэргээр диктатур тогтоож байгааг эсэргүүцлээ.

Энэ бүхнийг Ц.Элбэгдорж намаа мөнгөөр худалдаж авч байгаа процесс гэж харах үндэслэлтэй.  Тухайлбал өөрийн гараар бэлдсэн лекторууд буюу С.Эрдэнэболд, Ц.Жадамбаа,  Б.Ган-Очир, Ч.Өнөрбаяр нарын залуу нэр дэвшигчдийн төлбөрийг П.Цагаан, Ц.Элбэгдорж нар хийсэн гэх өнцөг ч намын дотор гадна яригдах болов. Үүний зэрэгцээ хотын даргад Ц.Оюунгэрэл гэх зэргээр түүний баруун зүүн гарын улстөрчдийн нэр төр, улстөрийн гол албан тушаалууд дээр ил тод яригдаж эхэллээ. Энэ бүхнээс нэр дэвших шатнаас өөрсдийн хүнээ шилж бүрдүүлсэн Ардчилсан нам парламентад олонх болох юм бол 2004 он дахин давтагдаж С.Эрдэнэ спикер болж, Ц.Элбэгдорж өөрөө Ерөнхий сайд болох сценари харагдаж  байгаа юм. 

Одоо энэ сценарийн дагуу яваад дуусах эсэх сонголт Ардчилсан намын залуусын гарт байна. Монголын улстөрд Ц.Элбэгдорж хэмээх үзэгдэл олон намыг нийлүүлсэн Ардчилсан холбоо эвсэл, Ардчилсан намтай хамт мэндэлсэн. Одоо АН Ц.Элбэгдорж болон С.Эрдэнэ нарын мөнгөний улстөрийн үүр хэвээр сонгуулийг угтах уу, эсвэл дотоод ардчиллыг илүүд үзэж эргэж задраад ч хамаагүй ардчилсан үнэт зүйл, олон ургальч үзлийг сонгох уу? Ц.Элбэгдорж Ардчилсан намаас явахгүй бол залуучууд ардчилсан намаас явах, залуучууд нь явж чадахгүй бол ард түмэн Ардчилсан намыг явуулах сонголт хэзээд нээлттэй байна. Ц.Элбэгдоржгүй Ардчилсан нам гэж юм байх боломжгүй юм бол хоёуланг нь явуулсан нь монголчуудад өлзийтэй.

Редакцийн бус сонголт

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
47 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЭНЭ ХУЦМАЛ ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙГ МАН-аас МАҮ ЯАРАЛТАЙ ХӨӨЖ, БҮХ НАСААР НЬ ШОРОНД ХАТААХ ХЭРЭГТЭЙ...???

зочин
зочин

энэ нэг юмыг ХӨСҮТ-д нэг вирустэнтэй өвөрт хийчихээч

Сүхээ
Сүхээ

Энэ муу адгийн шаарын хамгийн зөв үйлдэл бол монголын улс төр , ер нь бүх зүйлээс хол байх за болж өгвөл дэлхийгээс зайлах үйлдэл дээ.

ЗОЧИН
ЗОЧИН
Reply to  Сүхээ

ЕСТОЙ ҮНЭН ХЭЛЖЭЭ ЭЛБЭГДОРЖ ДЭЛХИЙГЭЭС ЗАЙЛААСАЙ ХОГИЙН НОВШ ЭХ ОРОНЫГ МИНЬ ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛЖ ХѲРѲНГѲЖСѲН ХАРИЙНХАНТАЙ СҮЛБЭЛДСЭН ХЭЛЭХ МУУ ҮГГҮЙ АМЬД ХҮҮР

Зоригоо
Зоригоо

Та ирсэн шигээ энэ Ардичисан Намын нөхдүүдээ аваад буцана уу? Үнхээр энэ С.Эрдэнэ тэргүүтэй АН ёстой бүтхээргүй боллоо одоо яадаг билээ та минь л аваад буц даа

иргэн
иргэн

МАН АН аас нэг ч хүн сонгох хэрэггүй. Элбэгдоржийн бууны нохойнууд зайл цаашаа

Зочин
Зочин

Tarvaga odoo amjihguiee

Зочин
Зочин

Аваад ирсэн аваад талийгаач болноо гэчихэж

Зочин
Зочин

Хол байгаасай билээ

Хүзүүний монгол
Хүзүүний монгол

АРДЧИЛАЛ ЭНЭ НОВШИЙН ХУВИЙН ӨМЧ ЮМ УУ. ХЭН Ч БИШ ХҮНИЙ НҮҮР ЭГЦ ХАРЖ ЧАДДАГГҮЙ ХАЛТАР ЮМ УЛААН ОД СОНИНД БАЙСАН

ЗОЧИН
ЗОЧИН

ЭЛБЭГДОРЖ КОРОНОО ХОЁР ИЖИЛХЭН МОНГОЛЫГ МѲХѲѲЕ ГЭВНЛ ЭЛБЭГДОРЖИЙГ УЛС ТѲРД ОРУУЛ ОЙРТУУЛ ХУДАЛЧ ХҮНИЙ ХѲѲРХИЙ ОЛОН ХУЛЬ ХИЙНЭ ГЭЭД ЯВЖ БАЙГАА МУУ НОВШ

Зочин
Зочин

Элбэгдорж үхэж монголчуудыг хэзээ нэг баярлуулах бол. сэжгийн новш тамд тарчлах болтугай эх орон ард түмнээ худалдсан нүглийнхээ хариуг авах л болно доо

Зочин
Зочин

Ардчилсан нам бол Хөрөнгөтний нам. Үхсэн элэнцгийн чинь Арчилсан нам. Ардын эх оронч хүүд зай байхгүй

Зочин
Зочин
Reply to  Зочин

uul uurhai shimj baigaa huwalznuud 80% ni Ardiin namiinh, uldsen ni busad irged 20% oilgomjtoi yu

Зочин
Зочин

AN ongorchee, iim hulgaich nariin uir bolood

123
123

АН-ын дарга С.Эрдэнэ гуай таныг манай намаас гарсан , харьяалалгүй байгаа гэсэн шүү дээ. Тэхээр юу гэж ойлгох вэ

Зочин
Зочин

Ardchilsan namiin durmend namiin darga said bolno darga ni niit gishuudiin dund yawuulsan sungaand hamgiin ih sanal awsan ni bolno gej baigaa.Arai uur yum zohiogooch

Батый
Батый

Элбэгдоржийг эргүүлэн гаргая. Эрдэнэт үйлдвэрийн хувьд 49%-ийн Монголдоо авчирсан залуусыг дээрэмдэж, 100% улсынх болгох нэрээр өөрсдийн саалийн үнээ болгох, Батхүүгийн нэрээр зээлсэн олон сая долларын зээлээ Эрдэнэтээр төлүүлэх, шахааны уу

Батый
Батый
Reply to  Батый

...шахааны бизнесээ цэцэглүүлэх МАН-ын эрээ цээргүй бодлого л явж байна шүү дээ. Үнэхээр толгой нь эргэсэн, бичиг үсэггүй, сэтгэх чадваргүй амьтан л бидэнд Эрдэнэтийг авч өгч байна гэж итгэж байгаа байх.

Зочин
Зочин

ЗУУН ЖИЛИЙН ӨМНӨ ЭЛБЭГДОРЖ РЕНЧИНО, ОДОО ЭЛБЭГШУНАЛХОВДОГДОРЖИНО !

Иргэнэн
Иргэнэн

Энэ бичигч этгээд МАН ын бууны нохой байна. МАН ын хулгайчдаас хэдэн юм авчихаад энэ өгүүллийг бичсэн байхдаа зайлуул!! Ардчилалын буянаар ийм чөлөөтэй бичих эрхтэй болсноо мартсан юм байна л даа.

123456
123456
Reply to  Иргэнэн

Ardchilal gej amandaa orsnoo burchihaad araas n hariustlaga huleehgyi baih buyan uu buzar uu

Зочин
Зочин

Сонгогдсон он жилүүдэд дан хар явдал, одоо монгол төрөөс зайлж хүн шиг амьдар

sss
sss

songohgui baih daa

Зочин
Зочин

60₮эрбум, ЖДҮ, Төрийн тонуулч, луйварчид, мөнгө хүүлэгч нар Элбэгдоржоос яасан их айж сандарч байх юм бэ??? Өмдөндөө тавьчих шиг бололтой шүү! Үхсэн буурын толгойноос амьд ат айдаг гэдэг болж байнадаа!

бат
бат

энэ өөрийгөө ардчилсан нам гээд ойлгочихсон юм байна л даа ха ха ха

Монгол ялна
Монгол ялна

Корона тусаад үхээсэй. Бас АН энэ худалч хулгайчийн хувийн хөрөнгө үү? Залуу наснаасаа эхлэн дэмжиж явлаа. Хэрвээ өөрчлөглөхгүй бол хоёуланг нь монголоос зайлууш сайхан залуучуудаа алдмааргүй бна

Kkkkkk
Kkkkkk

Buts buts Mongold tanii nam hezuu baina ta bas hezuu hun bugd buts aaa

Оожоо
Оожоо

Элбэгдоржийн ардчилал гэж юу байхав дээ.Чи төрөөс мөн ч их зууралдхийм даа.Бүүр арга ядахдаа хүүхдээ хүртэл УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлчихэж. Элбэгээ одоо өөрийнөө ойлгохгүй байна уу.

Зочин
Зочин

Одоогийн сонгуулиар МАНАН бүлэглэл баталгаажихыг хүсч байгаа. Тэднийг сонгож, эрх олгох уу гэдгийг сонгогчид шийднэ.

jaynagul
jaynagul

poox manai povorit ebi sarand xutsaj ywnu

Монгол Эх Орончид
Монгол Эх Орончид

АН-аа аваад Монгол улсаас зайлах хэрэгтэй худлаа ардчилалаар халхавчилсан гадаадынханд мөнгөөр улсаа худалдадаг манан-гын ман ан 2 эрлийз хурлийзуудтайгаа гадаад руугаа явцгаа даа,Монгол улсад манан-шиг хэрэггүй юм алга даа.....

зочин
зочин

Сайхан ярьж тусгай хангамж эдлэж Монгол эх орны хөгжлийг ухраасан неоимпералист нөхөр юун нам бэ. Нэг төгрөг 40 мөнгөний талх 1800 төг болсон. Цалин яав. Энэ инфляцийн зөрүүгээр ард олон хохирсон. Цалин ш

Мөөгий
Мөөгий

Элбэгдоржийн эвсэл гэж буруу бичсэн байна. Эвслийн эсрэг бие даагчдыг толгойлж явсан. Эрдэнэбат Энхсайхан хоёр Ерөнхий Сайдын суудлаас болж хагарахад Н.Энхбаяртай нийлж ЕС болсон. Энхсайхан Эрдэнэбат хоёр Эвслээ задалж Элбэгээг буулгасан.

Зочин
Зочин

ҮХ-ийн өөрчлөлтөөр нэг мөсөн намын дарангуйлалыг устгаж төрөөс тусгаарлаагүйгээс хойш иймэрхүү хэл ам далдын явуулга, мафичсан төр, баялагийн буруу хуваарилалт, албан тушаалын наймаанаас хэзээ ч салж чадахгүй гэдгийг л ойлго лдоо Монгол улс

Зочин
Зочин

Монгол төрийн түүхэнд алуурчин хулгайчаараа дуудуулсан Элбэгдорж гэгч заавал байх ёстой юм байх даа. Элбэгдорж Ренчинов гэж яргачин байлаа. Цахиагийн Элбэгдорж гэж ил болоод байгаа нь лав эдийн засгиХөөрхий дөө, Монголын улс төр өө гэж...

Зочин
Зочин

Элбэгдоржоо чи Зоригийн хэргийн захиалагчийг зарлахгүй юм уу хэрэг хийсэн хүмүүс гээд бариж шоронд хорчихоод байгаа шүү дээ

Зочин
Зочин

За хэлсэн үгэндээ хүрдэг юм шдээ амжилт

George
George

Yu ve !! Elbegdorj mgliig samarsniihaa toloo huuliin hariuclaga huleeh estoi!!! Yun eronhii said .shaana biz.ganc ch sanal avahgui bolson odoo.gadnaas video hiigeed uilagnaad bsan.hamag ner hundee unagaasan daa

Зочин
Зочин

хэрэггүй дээ. Одоо болсон, алийн болгон улс орноо самарч, ард олноо ядуугийн туйлд хүргэх юмб. Аливаа юманд цаг хугацаа гэж бий, тэр чинь дууссан гэдгийг ойлгооч

Зочин
Зочин

Энэ хүн АН.тай хамт ирээгүй шдээ үүнээс өмнө жинхэнэ АН ургаж байсаныг соёолуулаагүй гишгэлцчихээд суурин дээр нь санаагаа гүйцэлдүүлж эхэлсэн хүмүүсийн нэг магадгүй загалмай нь

123456
123456

Elbegee Nomt 2 gel nudend orson hog shig 2 um stresstei baihad nudnii urduur tordoigood aydargaatai um be

Зочин
Зочин

Элбэгдоржийг дэмжиж байна.

Зочин
Зочин

Элбэгдоржийг дэмжинэ.

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Улс төрийн амьд үхдэл Элбэгдоржийг хэн сонгох вэ дээ. Чи л тэгж бөгстйг нь долоо.

gan
gan

Ene medeeg bichsen hun daanch yum medehgui hooson tolgoi bichsen bololtoi Odoo mongol tur jinhen hulgai ch luivarchidaar duurcheed bna Ted nuran unaj Shine ue garah stag bolson tedniig garhad Elbegeegees uur tushig boloh hun daanch algadaa

Зочин
Зочин

Элбэгдорж гарч ирнээ!

Холбоотой мэдээ

Back to top button