МХЕГ-аас 4,656 ширхэг “Санитас” хураан авч лацаджээ

Өчигдөр /2020.04.14/ Улсын онцгой комиссын Шуурхай штаб мэдээлэл хийх үеэр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат, “Монос”, “Нахиа импекс” компаниудыг техникийн спирт ашиглан гар ариутгагч үйлдэрлэсэн талаар ярьсан билээ. Харин тус хоёр компани үүнийг хариу мэдэгдэлдээ үгүйсгэж, 3-р зэрэглэлийн хүнсний спиртээр гар ариутгагчаа үйлдвэрлэдэг гэх байр суурийг илэрхийлсэн юм.
Биднийг МХЕГ-аас энэ асуудлаар тодруулахад, “Бид буруу шинжлээгүй. Спиртийн найрлага, төрөл олон янз байдаг” гэх хариултыг өгсөн. Тэгвэл өөр хэвлэлд өгсөн тодруулгадаа “Монос” компанийг гар ариутгах бодис үйлдвэрлэх зөвшөөрөл аваагүй байсан гэж дурджээ. Түүнчлэн бүтээгдэхүүндээ техникийн спирт ашигласан нь тогтоогдсон тул нийт 4,656 ширхэг “Санитас”-ыг хураан авч, лацадсан байна. Мөн "Монос косметикс" компани нь 2020 он гарснаас хойш 49.3 тонн техникийн спирт худалдаж авсан гэжээ.
Х.ЭРХЭС












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ямар бүдэг хариулт өгч байна. бид буруу шинжлээгүй гэх хангалтгүй. юу ч биш хэн ч тэгж хэлж чадна. баримт гаргах чухал. давтан шинлэх гээд олон арга байна.
Монос ичээч ээ.
huuramch.baraa hiideg buzaruudad.ondor yl ogoo binzen huuramchaar hiij bn gene.mashi motor budaa bolj bn
dashida amtlagch huuramchaar hiideg buleg solongos bolon hujaaguud bn tedniig budaa bolgoj yl ogoh heregtei
тусгай зовшооролийг нь цуцал хумуусээ моносоос худалдан авалт битгий хий дампууруул шуналын тулам шаамий авгайг