МХЕГ: “Монос” групп шаардлага хангаагүй нөхцөлд, техникийн спиртээр гар ариутгагч үйлдвэрлэсэн нь үнэн

Өчигдөр Улсын онцгой комиссын Шуурхай штаб мэдээлэл хийх үеэр МХЕГ-аас “Монос” групп, “Нахиа импекс” ХХК нар техникийн спиртээр гар ариутгагч үйлдвэрлэсэн талаар ярьсан юм.
Харин нэр дурдагдсан ААН-үүд хариу мэдэгдэл гаргаж, техникийн спирт биш 3-р зэрэглэлийг этилийн спиртээр гар ариутгагч үйлдвэрлэдэг гэсэн байр сууриа илэрхийлсэн билээ.
Тэгвэл өнөөдөр /2020.04.15/ МХЕГ-аас уг асуудлаар дараах мэдээллийг хийлээ,
“Нэр дурдсан компаниуд биднийг үндэслэлгүй, буруу мэдээлэл түгээлээ хэмээн хариу мэдэгдсэн. “Монос” групп, “Нахиа импекс” ХХК-иуд техникийн спиртээр гар ариутгагч үйлдвэрлэсэн нь үнэн.
УОК-ийн долоодугаар хуралдаанаар улс даяар гар ариутгагч шингэний хүрэлцээг хангах, түүхий эд болох спиртийн хүрэлцээт байдлыг судлах чиглэл авсан. Үүний дагуу хяналт, шалгалт явуулахад дээрх зөрчил илэрсэн.
Монгол Улсад гар халдваргүйжүүлэх бэлдмэл үйлдвэрлэх MNS 61592010 стандарт бий. Стандартын дагуу 96 хувийн, тансаг зэрэглэлийн этилийн спиртээр гар ариутгагчийг хийх ёстой. Этилийн спирт дотроо альфа, тансаг, онцгой, дээд гэсэн дөрвөн зэрэглэлтэй.
Харин “Монос” групп, “Нахиа импекс” ХХК-иуд нь 3-р зэрэглэлийн этилийн спиртээр үйлдвэрлэдэг гэх хариу мэдэгдэл гаргасан. Энэ нь 1986 онд барьдаг байсан хуучин стандарт бөгөөд техникийн спиртийн нэршил юм.
Мэргэжлийн хяналтын байгууллага хууль тогтоож, дүрэм журмыг хангуулж ажилладаг. Хангаагүй ААН-үүдийг албадан хангуулдаг чиг үүрэгтэй.
Нэр дурдсан хоёр компани гар ариутгагч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл ч аваагүй байсан. Ийм тусгай зөвшөөрөлтэй гурван компани байдаг нь “Монхимо”, “Тавин ус”, “Вэст мед” нар. Тиймээс үнэн бодит байдлаа хүлээлгүй нийгэмд буруу ойлголт түгээж буйг нь олон нийт зөвөөр ойлгоосой.
“Монос” группийн хувьд сургуулийнхаа байранд, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд спиртээ хадгалж байсныг тогтоосон. 3 сая төгрөгөөр торгох захиргааны арга хэмжээ авсан” гэлээ.
Х.ЭРХЭС












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монс арай хэтэрч байгаа юм бна.Хатуу арга хэмжээ авх нь зөв.
Монсод хатуу арга хэмжээ авх нь зөв бхаа.
3 саяар торгосон болоод өнгөрдөг энэ нөхдүүд хахууль авсан байгаа даа ард олныоор тоглоом хийж доромжилчихоод бид ийм хямд гэж үү? Тэнэг л хэрэг
Торгууль чинь багадаж байна. Хүний эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүн үйлдвэрлээд зарж байхад 3 саяын торгууль төлөөд болчихдог хэрэг үү.Том компани биш жирийн нэг иргэн ийм хэрэг хийсэн бол шийтгэл нь энэнээс хатуу байх байсан даа!
Хүрэлбаатар гэдэг эзнийг нь эрдэмтэн хүн юм байх гэсэн чинь хогийн луйварчин юм шив дээ
Ene Monos arai yum aa yasan hanaj tsaddaggyi suhanal ve Er ne edniihees em avahdaa bolgoomjtoi baimaar yum baina shyy
Торгоод өнгөрөх, 3хан сая . Гэтэл авч хэрэглэж буй иргэд эрүүл мэндээрээ хохирох нь. хүүхэд ч хэрэглэж байгаа ш дээ.
Мөн яг хэдэнд үйлдвэрлэгдсэн ариутгагч байсныг тодорхой мэдээлмээр байна.