ШИНЭ ШИЙДЭЛ: Сонирхсон малаа малчны хотноос цахимаар сонгоод, гэртээ үнэгүй хүргүүлэх боломжтой боллоо
“Хөөх, нээрэн үү” гэж уншигч та гайхаж байгаа болов уу. Тийм ээ, үнэхээр тэгэх боломж бүрдсэн гэвэл итгэх үү. Тэгээд бүр аль аймгийн, хэн гэдэг малчны, ямар үүлдрийн, хэдэн кг жинтэй мал захиалахаа зургийг нь харж сонгоод, яг тухайн үед хаана бэлчээрлэж явааг нь чип, GPS-ээр дамжуулан харж болно. Мөн гарал үүслийн гэрчилгээ, вакцинд хамруулсан хугацааг нь харах боломжтой. За, тэгээд цахимаар захиалсан тухайн малыг нь төхөөрч, махыг нь янзлаад хэрэглэгчдийн гэрт үнэгүй хүргэж өгдөг. Догь байгаа биз.

Орон сууцанд амьдардаг иргэд мал төхөөрөхөд ямар их хүндрэл гардаг билээ. Гэдсийг нь цэвэрлэхээс авхуулаад ёстой бэрх байдаг шүү дээ. Арай эвтэйхнээр нь гэр хороололд амьдардаг танилындаа аваачаад төхөөрдөг. Монгол ахуйгаасаа хол өссөн хүнд мал гаргах амрагүй даваа. За, тэгээд бас л хүн царайчлах хэрэг гарна. Үүний сацуу малын зах явна гэдэг хотын түгжрээн дунд овоо ажил. Тэгвэл энэ бүхэн ард хоцорлоо.
Олон зүйл нуршилгүй гол ажилдаа оръя. Уншигч та бүхэн бэлчээрт яваа малнаас гэрээсээ дуртайгаа захиалаад хүнсэндээ хэрэглэхийн тулд юуны түрүүнд “Taliinmongol.mn” сайтад зочлоорой.
Зүүн аймгуудын тэр тусмаа Дорнод аймгийн малчидтай түлхүү гэрээ байгуулж, хамтран ажиллаж буй тэд долоо хоног бүрийн даваа гаригт хэрэглэгчдээс захиалгаа хүлээж аван, пүрэв гаригт гэрт нь хүргэж өгдөг юм билээ.
Цахимаар мал захиалах дараалал:

НЭГ: “Taliinmongol.mn” сайтад зочилно.

ХОЁР: “Малчны хотноос” захиалах хэсэг рүү орно.

Энэ хэсэг “Бүгд”, “Үхэр”, “Хонь” гэсэн сонголтуудтай. Хэрвээ уншигч та хүсвэл “Бүх барааг үзэх” хэсэг рүү орох боломжтой.
Тэгснээр:
-Аль аймгийн малаас захиалах боломжтойгоо харах

-Хэдэн үхэр, хониноос сонголт хийх боломжтойгоо харах

-Тухайн малын нас, жинг нь сонгох (Жишээлбэл, 20 кг жинтэй хонь сонголоо гэхэд ойролцоох жинтэй хонины сонголтууд гарч ирнэ)

ДӨРӨВ: Авахыг хүссэн малынхаа мэдээллийг харах

-Тухайн малын зурган дээр дарахад холбоотой мэдээлэл нь гарч ирнэ. Аль аймгийн, хэн гэдэг малчны, ямар үүлдрийн, хэдэн кг жинтэй, вакцинд хэзээ хамруулсан гэх мэт.
Мөн тухайн малын зурган дээр “Бэлчээр шалгах”, “Гарал үүсэл” гэсэн сонголт бий.

-“Бэлчээр шалгах” дээр дарахад тухайн мал хаана бэлчиж яваа нь харагдана.

-“Гарал үүсэл” дээр дарахад тухайн малын тухай мэдээлэл хэрэглэгчид PDF хэлбэрээр ирнэ.

ТАВ: Сонгосон малаа захиалах

Захиалгаа баталгаажуулахад тухайн бүтээгдэхүүнийг хэзээ хүргэх хугацаа нь гарч ирнэ. Уншигч та бүхэн сайтаар нь болон тухайн байгууллагын дугаараар нь холбогдон, захиалга өгөх боломжтой.

-Хэрвээ тухайн сонгох гэж байсан мал тань зарагдсан бол ийм мэдээлэл гарч ирнэ.

ЗУРГАА: Бүтээгдэхүүнийг нь хүргэж өгөх

Хэрэглэгчдийн захиалгыг хүлээж авсныхаа дараа зориулалтын газар төхөөрнө. Улмаар толгой, шийрийг нь хуйхлан, махыг нь гулуузлаад хэрэглэгчид үнэгүй хүргэж өгдөг.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шинэ санаа маш зөв . Малчин хэрэглэгч хоёр шууд завсарын шулагч ченжгүй авалцаж өгөлцөөд боломжийн юм . Хөдөөнөөс ирсэн малчидын малын махыг ченжүүд элдэвээр сэтгэл зүйн дайралт хийж хямдхан аваад үнэтэй зардаг .
малчин өөрөө хийгээд үнэгүй хүргэж өгөх боломжгүй шүү дээ... тэгээдч малчидаас ийм өндөр үнэтэй/жишээ болгож байгаа ч гэсэн/ авахгүй л болуу... тэхээр малчны хотноос захиалсан малыг аваад хийгээд үнэгүй хүргэж өгөх нэг дамжлага заавал байга
Зөв л юм байна. Ченжүүд биш бол бүр сайн байна.
сонирхсон малаа гэнэ үү хахаха
Hahahaha
Олон жил малчидыг бүлтэлзүүлж үйлийг нь үзэж , махыг нь дээрэмдээд шахуу авдаг луйварчин махны ченж биш хэрэглэгчид нарт шууд өгвөл үнэхээр сайн байна . Бүх сумуудад хамруулж , малчин хэрэглэгч хоёрыг холбовол сайн .
Bolj bn shuu mah ni soligdohgui gesen batalgaa ni yamar bdgiin bol ? Busdaar bol goyo l yum bn
Зөв. Эрүүл мах иргэдэд хүргэх шинэ
ажил. Амжилт...