Б.Баатар: Наадмын нээлтийг найруулахдаа ямар ч хөлс аваагүй

“Hero” энтертайнмэнтийн захирал Б.Баатар “Өнөөдөр” сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр энэ жилийн Улсын их баяр наадмын цахим нээлтийн үйл ажиллагаанд ерөнхий найруулагчийн үүрэг гүйцэтгэсэн билээ.
Б.Баатар, “Хэдий би ерөнхий найруулагч ч гэлээ энэ бүхний автор нь өөр хүн юм аа. Монголын дүрслэх урлагийн сод төлөөлөгч “марзан” хэмээх Б.Шарав. Түүний “Монголын нэг өдөр” хэмээх алдарт бүтээлийг уран бүтээлчдийн оролцоотой “хөдөлгөсөн” гэх юм уу даа” хэмээн концепцынхоо талаар ярьжээ.
Харин сэтгүүлчийн “Наадамд гурван тэрбум төгрөг үрлээ гэж шүүмжилсэн хүмүүс бий. Жишээ нь, та ажлын хөлсөнд хэдийг авсан бэ?” гэх асуултад хариулахдаа:
“Би мөнгө аваагүй. Өмнө нь ч төрийн байгууллагуудтай хамтарч ажил хийхдээ ажлын хөлс авч байгаагүй. Яагаад гэвэл төвөгтэй байдаг юм. Оролцох бол оролцоод, хийхдээ хурдхан амжуулаад, дараагийн ажилдаа шуударсан нь дээр” гэсэн байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чиний хувийн дансанд ороогүй ч гэсэн 3 тэрбумыг чиний заавараар үрсэн үү үрсэн. Улсын наадмыг танил т�##�ынхаа хүчээр найруулсан уу найруулсан.
Буяны ажил хийсэн болж таарав уу?
Ажлаа хариуцлагагүй муу хийхээр яаж ч ажлын хөлс өгөх билээ, Батаар аа!
Амьдр�##�даа үзэж байсан хамгийн сайхан наадам байсан. 100 жилийн ойг найруулаасай