НийгмийнСПОРТ

МҮБХ-ны “Их эе”-ийг Дархан аварга Х.Баянмөнх ахална

Монголын үндэсний бөхийн холбооны хурал болж, V “Их эе”-ийг есдүгээр сарын 19-нд хуралдуулахаар шийдвэрлэв. Тус “Их эе”-ийг зохион байгуулах ажлын хэсгийг 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгон баталжээ.

Эл ажлын хэсгийг Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнх ахалж, гишүүдээр улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Б.Гантогтох, Д.Рагчаа, И.Доржсамбуу, улсын заан Ц.Магалжав, улсын начин С.Эрхэмбаяр, Д.Жанчивдорж, бөхийн зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар, Л.Ням, МҮБХ-ны менежер С.Гантөр нар ажиллана.

МҮБХ-ны “Их эе”-д 21 аймгаас тус бүр найм, Налайх, Багануур дүүргээс г тус бүр гурван төлөөлөгч, үндэсний бөхийн 12 аварга цолтон оролцоно.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 10, 2020 11:10

Баянмөнх хэрүүл хийж бутаргаж чадна. Нэгдэж нийлүүлэх нэг зорилгын дор нэгтгэхийг хүсэх ч үгүй. Бөхийн хувьд эгнэшгүй, хүний хувьд адгийн амьтан.

Зочин
Зочин
9 сар 17, 2020 10:49
Reply to  Зочин

Баянмөнх ахлаад, сах�##�тай Хүрлббтар гэгч хэрүүлийн тулам оролцохоор ойлгомжтой. Олигтой үр дүн хүлээх найдвар байхгүй.

Зочин
Зочин
9 сар 11, 2020 16:47

овоодоо ингээд нэг зүгшрээсэй. энэ хурлыг зөв удирдаад ҮБХ-г эмхлээд өгвөл баянмөнхийн нэг гавъяа болно доо. харж л байя

Холбоотой мэдээ

Back to top button