
МҮБХ-ноос Цагаан сарын барилдааныг Говь-Алтай аймагт хийх санал гарган, хүсэлтээ НОК, Хотын дарга Д.Сумъяабазарт ХҮРГҮҮЛЭЭД байгаа билээ.
Шадар сайд С.Амарсайхан “Бөхийн барилдааныг Говь-Алтай аймагт зохион байгуулах боломжгүй. Нэг хэсэг нь барилдаад, нэг хэсэг нь тусгаарлалтад байх ёсгүй” гэсэн.
Тэгвэл Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар энэ талаар тайлбар хийлээ.
“Цагаан сарын барилдааныг Говь-Алтай аймагт хийх санал гарсантай холбогдуулан сошиал орчинд янз бүрийн мэдээлэл цацагдаж байна. Тиймээс албан ёсны тайлбар өгье гэж шийдлээ. Сүүлийн нэг сарын хугацаанд Улаанбаатараас Говь-Алтай аймагт 947 иргэн ирсэн. Одоо Улаанбаатараас нутагтаа ирэх хүсэлт 147 хүн гаргаад байгаа.
Халдвар тархах эрсдэлтэй цаг үед яагаад бөхийн барилдааныг Говь-Алтайд хийх хүсэлт гарсныг хүмүүс их сонирхож байна. Эсэргүүцэж буй хүмүүсийн зөв. Барилдааныг хэрхэн хийхээ бид сайн тооцож, төлөвлөсөн. Улаанбаатар хотоос Говь-Алтай руу бөхчүүдийг авч ирэхэд гурван онгоц хөлсөлнө. Зардлыг нь МҮБХ хариуцна.

Улаанбаатараас ирэх 150 хүн барилдаанаа өөрсдөө зохион байгуулна. Улаанбаатараас ирэх зохион байгуулалтын баг, бөхчүүдтэй Говь-Алтай аймгийн нэг ч хүн уулзахгүй, хавьтахгүй. Нисэх буудал, спорт заалыг вакумжуулаад, буцаах гэрээ хийсэн байсан юм. Бөхчүүд барилдчихаад орой нь буцна. Алтайчуудаа огт эрсдэлд оруулах үйлдэл би хэзээ ч хийхгүй.
Өв уламжлалаа тасалдуулахгүй байх нь монгол хүний үүрэг. УОК зохион байгуулах чадвар алга. Бөхчүүдээс шинжилгээ аваад, тусгаарлаад Бөхийн өргөөнд барилдуулж чадахгүй байна шүү дээ. Маш энгийн зүйл байсан ч хийж чадсангүй. Хийж чадахгүй байгаа зүйлийг нь Говь-Алтай аймагт хийе, өв уламжлалаа тасалдуулахгүй байя л гэж бодсон юм. Төрийн уламжлалт ёс заншлаа тасалдуулахгүй байхыг л хичээсэн юм шүү” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
нилээн хөлдүү толгойтой нөхөрүү дээ. ҮБХолбоо 3 онгоцонд хийх шатахуунаараа Солонгосоос ирэх иргэдийг авч ирэх онгоцонд шатахуун хийвэл их л буян болно доо
Улс орон даяар хатуу хөл хорио гэчихээд бөх яриад байдаг Хотоос гарах хүмүүсээ 14 хоног тусгаарлахаа бод. 150 ыөх энд 14 хоног тусгаарл�##�танд байгаагүй бол аюул байж л таарна.
Зовлогоны шээс авч үлдэх санаа байж дээ
Нарантуул захын хашаа сулархаар тэнд барилд.
Эргүү ац чинь өөрсдийгөө юу гэж бодоод байгаа юм
Хэрэв х�##�двар бүрэн дарагдахгүй бол аврага арслангууд барилдахгүй юм чинь 100 жилийн ойгоор зөвхөн морьур�##�дуулжсур харваад өсвөрийн 128 бөх барилдуулж улсын цолтонгууд сумандаа сайхан наадна биз дээ Допингийн асууд�##� эцэслэн шийдэгдтэл ганц жил улсын цолтонгүй өнжье л дөө
Ямарч эрсдэлгүй байхад чинь барилдуулчих л байсан юм даа . УОК д ямарч ача�##��##� �##�га бна шүү дээ
энэ хүнд Монгол улсын Онцгой комиссын шийдвэр хамаагүй юм байна. Говь-Алтайн бүгд найрамдах улсын хаан Амг�##�ан баатар гэж ойлгогдлоо. Буруу ойлгосон бол эгэл ардыг өршөөн хэлтрүүлээрэй хаантаан та мянга түм наслаг