Нийгмийн

“Боловсролын зээлийн санд хадгалаатай дипломын ихэнх нь ШУТИС, МУБИС-ийн төгсөгчдийнх”

1993-2020 он хүртэл 16 тэрбум төгрөгийн авлага бүхий 15 мянга орчим диплом боловсролын зээлийн санд хадгалаатай байна. Энэ талаар Боловсролын Зээлийн сангийн захирал Ж.Ариунболд хэлэхдээ,

“Монгол улсад боловсролын зээлийн сан 1993 онд байгуулагдсан. Үүнээс хойш оюутнуудад санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг үзүүлсээр ирлээ. 450 мянга орчим оюутанд хөнгөлөлттэй зээл олгож 30,6 тэрбум төгрөг зарцуулсан. Одоогоор 16 тэрбум гаруйн үнэ бүхий 15 мянган диплом хадгалаатай байна. Үүний дийлэнх нь багш, инженер мэргэжлийн ШУТИС, МУБИС-ийн төгсөгчдийнх юм” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button