Нийгмийн

Э.Бат-Амгалан: Нэр барьж иргэдийг төөрөгдүүлж буй "Элит” констракшныг шалгуулна

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг гаргажээ.

"Миний нэрийг барьж, иргэдийг төөрөгдүүлж, эрх ашгийг нь зөрчин авто зогсоол барина гэж улайрч байгаа "Элит” констракшныг холбогдох хуулийн байгууллагад хүсэлт өгч, шалгуулна гэдгээ албан ёсоор мэдэгдье!

Хэдийгээр сонгогдсон тойрогтоо хийх ажлууд дунд Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо 7,8 дугаар байрны урд талбайг тохижуулах ажил байгаа хэдий ч иргэдийг хохироосон, эрх ашгийг зөрчсөн бүтээн байгуулалт хэзээ ч хийхгүй! Хийхийг ч зөвшөөрөхгүй!

Тохижуулалт хийнэ гэдэг авто зогсоол барина гэсэн үг биш!

Бид аливаа тохижилтыг хийхдээ заавал иргэдийн эрх ашигт нийцсэн ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам гэх мэт цогц бүтээн байгуулалтыг хийх учиртай!

Төмөрт биш хүнд ээлтэй нийгэм, орчинг бүрдүүлэхийн тулд хичээн ажиллаж, шаардлагатай хууль тогтоомжийг санаачлах болно” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 4, 2021 20:04

Өөрийгөө тагнадаг нөхөр шиг юм болждээ????????????

Зочин
Зочин
9 сар 4, 2021 21:12

Хотын төвийн тоосгон граашуудыг нурааж хаяаа д байхаар одоо энэ олон машин хаана багтах вэ?Ногорн байгууламж дээрээ л шамбаар�##�дах байх даа. ДООР НЬ ГРААШ ХИЙГЭЭД ДЭЭР НЬ ТОГЛООМЫН ТАЛБАЙ БАЙГУУЛАХ НЬ ХАРИН Ч ЗӨВ БИШ ҮҮ.Шинэ үнэтэй хотхонууд бүгд ингэж шийдээд байгаа биз дээ

Холбоотой мэдээ

Back to top button