НИЙГЭМ
Х.Нямбаатар: “Фэйсбүүк” Монголд төлөөлөгчийн газраа нээн, иргэдийн гомдлыг барагдуулна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар " Монгол Улсын иргэдийн эрх цахим орчинд зөрчигддөг. Ийм тохиолдолд гомдол барагдуулах ажлыг маш богино хугацаанд хийх төлөөлөгчийн газраа манай улсад байгуулах шаардлага “Фэйсбүүк”-т тавьж байгаа.
“Фэйсбүүк" болон бусад нийгмийн сүлжээний компаниудад гомдол барагдуулах үүрэг хүлээлгэнэ. Бид энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулж байна” гэлээ.
Л.САРУУЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манайхны хэрэглээ ч хэтэрч байгаа шүү
Гадны хараат болно шүү