НийгмийнСПОРТ

Б.Баттүшиг: Хэрвээ МҮОХ-ны ерөнхийлөгч болвол юу хийхээ сонгуулийн дараа ярья

Монголын үндэсний олимпын хорооны удирдлагыг сонгох VIII чуулган Шангри-Ла зочид буудалд өнөөдөр эхлэн, үргэлжилж байна. МҮОХ-ны ерөнхийлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар нэр дэвшин, өрсөлдөж байгаа юм.

Чуулганы үеэр Б.Баттүшигээс зарим зүйлийг тодрууллаа.

 -МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд та хэр сайн ажилласан бэ?

-Цар талхын үед бид хурлаа хийгээд, олимпод оролцоно гэдэг өөрөө маш чухал. Би Бээжингийн олимпоор харлаа. “Бээжин-2022”-д Монголын хоёр тамирчин оролцсон. Тамирчдаас төдийгүй албаны хүмүүсийн нэгээс л халдвар илэрвэл олимпоос хасагдах эрсдэлтэй байлаа. Бид цар тахлын ийм хүнд цаг үед олимпод хоёр тамирчнаа оролцуулаад ирснийгээ амжилт гэж харж байна.

-МҮОХ-ны Ерөнхийлөгч болно гэдэгтээ хэр итгэлтэй байна вэ?

-Хүн өөртөө итгэлтэй байх ёстой гэж боддог. Би итгэлтэй байна.

-Хэрвээ та МҮОХ-ны ерөнхийлөгч болвол юу, юу хийх вэ?

-Энэ талаар сонгуулийн дараа ярья.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 28, 2022 13:37

Baraxuu ain?

Зочин
Зочин
3 сар 28, 2022 13:38

Xecvv de dvv xvv!

Холбоотой мэдээ

Back to top button