НийгмийнСПОРТ

Б.Пүрэвдорж: 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох хуулийн төсөл өргөн барилаа

Өнгөрсөн жил цар тахлын улмаас Ардын хувьсгалын 100 жилийн ойн наадмыг тэмдэглээгүй. Улмаар 2021 оны улсын наадмын үндэсний бөх, үндэсний сур, хурдан морины уралдааныг өнжсөн юм. Улмаар Монгол улсад Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100, МҮБХ-ны 30, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан "Үндэсний бөх-үнэт өв” барилдааныг Хүй долоо худагт зохион байгуулсан.

Тус барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, П.Бүрэнтөгс, С.Мөнхбат нараар манлайлуулсан 512 бөхийн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр үзүүрлэсэн. Шөвгийн дөрөвт улсын начин Ч.Батчулуун, аймгийн арслан Т.Довчинсэнбээ нар шалгарсан. Шөвгийн наймд аймгийн арслан Н.Батсайхан, Ц.Адъяа, аймгийн заан Б.Уртнасан, Э.Энх-Амгалан нар шалгарсан юм.

Тэгвэл өнгөрсөн жилийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдийн цол олгох хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж санаачилжээ.

Тэрбээр энэ талаар “Өнгөрсөн жил ганцхан аваргаас бусад бүх том цолтон зодоглосон, чансаа өндөр 512 бөхийн барилдаан болсон. Бөхчүүд амжилт гаргана, цол олгоно гэсэн итгэл үнэмшилтэйгээр барилдсан.

Допингийн улмаас даваагүй даваагаа тооцуулаад цол нөхөж авсаар байгаа. Жил бүр цөөнгүй бөх цолоо ахиулж байгаа. Миний энэ санаачлан, өргөн барьсан хуулиар бол өнгөрсөн жилийн барилдаанд амжилт гаргасан найман бөх цолоо нөхөж авна. Баяр наадмын тухай хуультай ямар ч холбоогүй. Зөвхөн өнгөрсөн жилийн барилдаанд зориулсан нэг удаагийн хууль гэж ойлгож болно. Энэ хуулийг батлах эсэх нь УИХ-ын асуудал” гэлээ.

Сонирхуулахад, Хэрвээ Б.Пүрэвдорж гишүүний санаачилсан хууль батлагдвал улсын харцага Б.Бат-Өлзий улсын арслан, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр улсын гарьд, улсын начин Ч.Батчулуун, аймгийн арслан Т.Довчинсэмбээ нар улсын заан, аймгийн арслан Ц.Адъяа, аймгийн заан Э.Энх-Амгалан нар улсын харцага, аймгийн заан Э.Мөнхжаргалд улсын начин цол нөхөж олгох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Больж үз. Aль нэг байгууллага барилдаан зохиогоод л бөхчүүдэд цол олгоод байх юм уу?

Зочин
Зочин

Д�##�ан давхрын бөхөдцол өг

Зочин
Зочин

тэнэг �####� юмаа

бөх сонирхогч
бөх сонирхогч

Нэг удаагийн хууль!!! дэмжиж байна

Зочин
Зочин

ӨӨР ХИЙХ АЖИЛГҮЙ ЮМ БАЙХДАА. БАЙГУУЛАГЫН ОЙ БОЛГОНД ЦОЛ ӨГНӨ ГЭЭД ХУУЛЬ БАРИАД БАЙХУУ 76 МАЛД ӨӨР ХИЙХ ЗҮЙЛ АЛГА УУ. НУТГИЙН ХЭДДЭЭ ДОПИНГ ШААЛГАСАН АСУУДЛАА ЦЭГЦЭЛ.

Зочин
Зочин

ЧИ МУУ ЭНЭ ХЭДЭН МАХАН БӨМБӨГНҮҮД АРХАГ ДОПИНГЧИНГУУДАД ЦОЛ ЭНЭ ТЭР БАЛАЙРЧ БАЙХААР ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ ХИЙГЭЭД БАЙГАА ХҮЧИН ЗҮЙЛИЙГ СУДЛААЧ АРГА ХЭМЖЭЭ АВААЧ ТА НАР Ч ЯАХ ВЭ? ТЭНГЭРИЙН АМЬТАД АРД ТҮМНЭЭСЭЭ ТАСАРЦАН ХУЛХИНУУД ЭГЭЛ АРДЫХАА АМЬДРАЛЫН ГҮНД ОРООЧ ГЭР ХОРООЛЛЫН НЭГ АЙЛД НЭГ БҮТЭН ӨДӨР БАЙГААД ҮЗЭЭЧ БАЯНХОШУУ ТОЛГОЙТ ДОЛООН БУУДЛЫН ЭЦСЭЭР САРАВЧТАЙ МАЛГАЙ ДАРЖ ӨМСӨӨД МАСК ЗҮҮГЭЭД НЭГ ЯВААД ҮЗ ДЭЭ? ТЭНД ЖИНХЭНЭ ЗОМБИНУУДЫГ ОЛЖ ХАРНА ХАРЦ НЬ НЭГ ЧИГТ ГӨЛИЙСӨН АРХИЧИД ЭР ЭМЭЭРЭЭ ХОЛХИЛДОНО. САЛААД УНАЧИХ ШАХСАН ЯМБИЙ МАШИНУУДААРАА ХАЛТУУР ХИЙНЭ. НОХОЙНЫ ХООЛОО АВААРАЙ ГЭЖ ХАШГИЧАН СУУГАА ХҮМҮҮСИЙГ ХАР. ТУХАЙН ГАЗРУУДЫН ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРҮҮДЭЭР ГАРТАА ТАВ ИХ САЙНДАА АРВАН МЯНГАН ТӨГРӨГ ТАС АТГАСАН ЯДАРСАН ЭЭЖИЙ ЮУ АВБАЛ ХЭДЭН ХҮҮХДЭЭ НЭГ ЦАТГАХ БОЛ ГЭЖ ЯВАА ИЖИЙТЭЙ ЯРИЛЦААД НЭГ ҮЗЭЭРЭЙ. ХАВАР БОЛООД ХҮМҮҮС ЭВГҮЙ БОЛЧИХООД БАЙНА ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ ТҮШЭЭ ГЭЭД БОДЧИХСОН ГАРУУД БҮГД ТОЙРГООРОО ЯВААЧ ТА НАР ДАРГА НАР БИШ АРД ТҮМНИЙ ЗАРЦ ШҮҮ АЦНУУДАА

Мөнхтөр
Мөнхтөр

Зөв шүү. Хүний нэг насны хөдөлмөр хөлсийг үнэгүйдүүлж болохгүй шүү

Зочин
Зочин

Зөв шүү

Зочин
Зочин

Зөв шүү

Холбоотой мэдээ

Back to top button