Нийгмийн

"Засгийн газар энэ онд Хөгжлийн банкны зээлийн 50 хувийг төлүүлэх зорилт тавьсан"

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан голлох шийдвэрүүдийг сайд нар танилцууллаа.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны чанаргүй зээл бусад зээл хэрхэн төлөгдөж байгааг танилцууллаа. Мөн цаашдаа Хөгжлийн банкны чанаргүй зээл дээр хэрхэн ажиллах талаар мэдээлэл хийлээ. Нэгдүгээр сарын 20-ноос хойш Хөгжлийн банкны чанаргүй зээл 201 тэрбум төгрөгөөр төлөгдсөн. Мөн QSC компаниас өнөө маргаашгүй 60 тэрбум төгрөг төлөгдөж, хуримтлагдсан гэсэн үг.

Засгийн газраас Хөгжлийн банк дээр нэгдүгээр сараас хойш онцгой анхаарч буй гол шалгаан нь гэвэл: Хөгжлийн банкинд байгаа 2023 онд төлөгдөх бондын асуудал байгаа.

  • Евро бонд: 2023 оны аравдугаар сарын 23-нд төлөгдөх 500 сая ам.доллар /одоогийн ханшаар 1.5 их наяд/
  • Самурай бонд: 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөх 30 тэрбум иений өр байна. /одоогийн ханшаар 713 тэрбум/

Үүнээс Самурай бондыг онцгой анхаарах учиртай. Энэ бол Засгийн газрын баталгаатай. Хэрвээ Хөгжлийн банк өрөө төлж чадахгүй бол Засгийн газар төлнө. Ийм эрсдэлтэй нүүр тулахгүйн тулд чанаргүй зээлүүдийг яаралтай төлүүлэх шаардлагатай болсон. Энэ оны зургадугаар сарын 30, мөн энэ оны арванхоёрдугаар сарын 31 гэдэг их чухал хугацаа. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны чанаргүй зээл төлөгдөхгүй байсаар 12 сарын 31 гэхэд тайлан муу гарах юм бол тус банкийг татан буулгана. Тийм учраас энэ жил чанаргүй зээлд анхаарал тавьж, энэ онд дор хаяж 50 хувийг нь төлүүлэх зорилт тавьж Засгийн газар ажиллаж байгаа юм. Хөгжлийн банкнаас Самурай бондын өрөө төлж чадахгүйд хүрэх юм бол энэ зөвхөн Хөгжлийн банкны дампуурал биш Олон улсын санхүүгийн зах зээл дээр Монгол Улсын Засгийн газрын асуудал үүснэ" гэсэн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button