ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: "Ломбардын гудам"-ыг нураахыг өмчийн эзэд зөвшөөрсөн үү

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 6-р хорооны 22 дугаар байрыг хашаалжээ. Эл барилга нь гурван давхар, нэг давхрынх нь баруун нүүрэнд ломбардууд үйл ажиллагаагаа явуулдаг. Улаанбаатарчууд "Ломбардын гудам" гэж нэрлэх нь олонтаа. Манай сайтын сурвалжлах баг тус барилгыг ямар компани, ямар зориулалтаар нурааж, чухам юу барих гэж буйг ломбардын эзэд болон ажилчдаас тодрууллаа.
"ЛОМБАРДЫН ГУДАМ" НҮҮЖ БАЙНА
Эл байрны нэг давхарт 11 ломбард, нэг үсчин, маникюр, "Иваново" гэх Орос цагаан хэрэглэл, өлгий, нярайн хувцасны төв үйл ажиллагаагаа явуулдаг байна. Биднийг очиход дөрвөн ломбард хаалттай байлаа. Ломбардуудын зарим нь талбайгаа түрээсэлж буй бол зарим нь хувьчилжээ. Түрээсэлж буй иргэд талбайгаа чөлөөлж буй бол хувьчилсан иргэд ашиглалтад орсных нь дараа өөрийн эзэмшиж байсан хэмжээний талбайд үйл ажиллагаагаа явуулах аж.
Үйл ажиллагаа явуулдаг газруудын зургийг хажуу тийш нь гүйлгэж харна уу.
Тэдний хэлж буйгаар, ашиглалтын хугацаа дууссан хоёр давхар 21, 22-р байрыг дахин төлөвлөлтөд оруулах шийдвэр гарсан. Уг төслийг хэрэгжүүлэхээр “Уран проект” ХХК шалгарсан байна. Тус компани 22 дугаар байрны оршин суугчидтай хэлэлцээр хийсэн хэдий ч 21 дүгээр байрны иргэдтэй тохиролцож чадаагүй байгаа аж. Эл хоёр барилгыг нурааж, үйлчилгээ болон орон сууцны зориулалтаар ашиглах 16 давхар орон сууц барих юм байна. 20 сарын дараа ашиглалтад орно гэж хувьчилж авсан иргэдэд хэлсэн байна.
Хэрэв “Уран проект” ХХК 21 дүгээр байрны иргэдтэй хэлэлцээ цаашид хийж чадахгүй бол тус барилга барих ажил хэдэн жилээр нам гацаж, иргэд хохирч үлдэх юм.
22 ДУГААР БАЙРНЫ ИРГЭД НҮҮЖЭЭ
22 дугаар байр хоёр орцтой. Биднийг очиход үүднийх нь сүүдрэвчинд хамгаалалтын ажилтан гэх нэгэн залуу сууж байлаа. Бид СӨХ-ы ажилтантай нь утсаар холбогдож тодруулахад, "22 дугаар байранд 50 гаруй өрх амьдардаг. ААН-тэй нийлээд 60 гаруй гэсэн үг. Одоогийн байдлаар байрны оршин суугчид нүүсэн. Хоёрхон л айл байгаа. Удахгүй нүүх юм" гэх мэдээллийг өглөө.
21 ДҮГЭЭР БАЙР ХЭНИЙХ ВЭ
22 дугаар байранд үйл ажиллагааг явуулдаг иргэдийн өгч буй мэдээллээр 21 дүгээр байрны 80 хувийг н.Түшиг гэх залуу эзэмшдэг аж. Тэрбээр өмчөө нураалгахгүй гэсэн байрь суурьтай байгаа гэх. Бид egazar.gov.mn сайтаас 21 дүгээр байр хэний эзэмшилд байдгийг харах гэсэн боловч мэдээлэл гарч ирсэнгүй.

22 ДУГААР БАЙРЫГ НУРААХАД ЯМАР ЭРСДЭЛҮҮД ҮҮСЭЖ БОЛОХ ВЭ
22 дугаар байрны ард талд "Өлзий караоке төв" хэмээх хоёр давхар барилга бий. Тус төв Мэргэжлийн хяналтын газарт дээрх асуудлаар гомдол гаргасан гэх мэдээллийг "Ломбардын гудам"-ныхан өгч буй юм. Учир нь 22 дугаар байрыг нурааж, газрыг нь 8 метр гүн ухах тул хазайлт "Өлзий караоке төв"-ийн барилга хазайлт өгөх магадлалтай байгаа аж.
Тус төвийн хажууд "Шар дэлгүүр" гэх хүнсний дэлгүүр бий. Хэрэв "Өлзий караоке төв"-ийн барилга хазайлт өгөх эрсдэлтэй бол тус дэлгүүрийн барилга ч гэсэн хазайлт өгнө гэсэн үг юм.
“УРАН ПРОЕКТ" ХХК ХЭНИЙХ ВЭ
"Уран проект" ХХК 2013 оны дөрөвдүгээр сарын 23-нд Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлжээ. Ганболдын Отгонтуяа гэх хүн хувьцааг нь эзэмшдэг. Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй. Эцсийн өмчлөгч нь. Тус компани нь 2013 онд гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлж байсан бол 2022 оны нэгдүгээр сарын 13-нд:
- Онлайн худалдаа
- Зураг төсөл 1.2.2, 1.2.4, 1.2.6, 1.3.1, 1.3.2 тусгай зөвшөөрлийн заалтын дагуу /2017.03.09 - 2022.03.09/
- Барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж бүртгүүлжээ.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Э.БУЛГАН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ гудмуудыг нураав�##� таарна
Заваан гаүар нураа
Хөөрхий минь зүй зохисгүй газар байрл�##�тай байлаа ч хүний нэг аж амьдр�##� з�##�гуулж яваа хөрөнгө эд шүү дээ угнь.
3 давхар л байшин байна даа
Өмчийн эздэд хэцүү л юм нэг т�##�аараа хотын хөгжил гээд �##�ь �##�ь т�##�даа.
Ene setguul ch ni dolir hylar baih, tegeed l 2 davhar gej haraad bgaa baih
Хөөрхөн цэмбэгэр бол яаах уу гэсэн ийм төвдөө ойрхон байж юун б�##�гас шиг юм. Нураа2
Б�##�гас болсон суурин дороо харх үүрэлсэн байрууддыг нураа