НийгмийнУЛС ТӨР

С.Эрдэнийн АН-ыг зангидагчид

Өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Юун бүлгийн дарга. Би бүр том дарга болсон" гэх утга бүхий зүйл ярьж томорхов. Ингэх нь ч аргагүй. Яагаад гэвэл тэр хэдхэн хоногийн өмнө С.Эрдэнийн итгэлийг хүлээж, С.Эрдэнийн мэдлийн АН-ын Үндэсний бодлогын хорооны даргаар сонгогдсон.

Түүнийг Үндэсний бодлогын хорооны залуучууд эсэргүүцсэн ч С.Эрдэнэ санал болгосон учраас улаан шугамаар, үг дуугүй сонгож гараа өргөсөн гэж хэлж болно.

Тэгвэл эл албан тушаалын дараагийн эрх мэдэл гүйцэлдүүлэгч болох Үндэсний бодлогын хорооны Тамгын газрын даргын албан тушаалд элчин сайд асан, өнгөрсөн 2020 оны сонгуульд АН-аас гарч, МАХН-аас нэр дэвшээд унасан Б.Дэлгэрмааг урьж, нэр дэвшүүлсэн нь тус хуралдааны уур амьсгалыг бүхэлд нь өөрчилж, бөөн хэрүүл шуугиан дэгдээснээр уг хуралдаан цаашид хаалттай үргэлжилсэн юм.

Өөрөөр хэлбэл, Үндэсний бодлогын хороооны гишүүд Б.Дэлгэрмааг Тамгын газрын даргаа болгохыг эрс эсэргүүцэж, АН-ыг хэдэн өвгөчүүл хоорондоо дамжуулдаг сандал суудлын газар болголоо гэж маш хүчтэй шүүмжилсэн. Үүнийхээ ачаар ч Б.Дэлгэрмааг сонгохгүй, унагаасан юм.

Тэгвэл Л.Гөнхөлөг гэх залуу Б.Дэлгэрмааг "жийж", заалнаас нэр дэвшээд С.Эрдэнэ даргатай АН-ын Тамгын газрын дарга болжээ. Ингэхээр Д.Ганбат, Л.Ганхөлөг нар С.Эрдэнэ даргатай АН-ын "хамаг бүдүүн", том дарга болж, намын эв нэгдлийг хангахаар С.Эрдэнэтэй хүч хавсран ажиллаж эхлэх бололтой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Юуны төлөө ингэж үхэн хатан зүтгээд байдаг юм бол үхэхдээ бид нүцгэн биеэрээ л буцна шдээ хангалттай төрийг минь бузарлаж шамшигдуулсан ийм нөхөдыг харахаар л нүд хорсох юм

zotsin
zotsin
Reply to  Зочин

avligaa

Зочин
Зочин

Энэ С.Эрдэнээр хэзээ ч манай улс дутахгүй

Зочин
Зочин
Reply to  Зочин

Даландавхар гэдэг газар л Эрдэнэ,Баттулга хоёроор дудаат байгаа даа !

Юююююююю
Юююююююю

Өмхий бах мэлхий зайлаачээ. Алтанххуягаар зодуулна шүү

Зочин
Зочин

Эрдэнэ АН аас зайл.Ардчилсан оронд сонгуульд ялагдсан намын дарга нь маргааш нь ажлаа өгөөд явчихдаг.Эрдэнэ харин одоо болтол би дарга гээд хуурууд байж байх юм.Бүр 3 сонгуулийн ялагдал ЭРДЭНЭД хамаатай шүү.Эрдэнэ зайл. Эрдэнэ АНаа худалдахгүй шүү

Зочин
Зочин

yaj ingej ulairch amidarch chaddag bn aa alban tushaaliin tolooo shvvv oooroo yu ch hiiij chadhgvi baij ene olon jil tord min alba hashchihaad yu hiij buteeesen hun ym be ene erni

Зочин
Зочин

Ичих нүүрээ хаана гээчихсэн юм болдоо хөөрхий?

Зочин
Зочин

Ялтан Эрдэнээ

zotsin
zotsin

nas barsan hunii nereseer olon jil niigemiin daatgaliin mongo shamshigduulj yamar ts araljaa hiilguigeer horongjij baishing barilgatai bolsonoo darah gej ....

Холбоотой мэдээ

Back to top button