Нийгмийн
С.Жамбалжамц "Tour de langkawi-2022" уралдаанд азийн шилдэг дугуйчнаар тодров

Мэргэжлийн дугуйчдын "Tour de Langkawi 2022" /UCI 2.pro/ олон өдрийн уралдаан найман хоног үргэлжилж дүнгээ гаргалаа.
"A" зэрэглэлийн энэхүү уралдаанд үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Сайнбаярын Жамбалжамц таван тивийн 35 орны 117 тамирчнаас 1100 км замыг 25:56:32 секундын амжилтаар нийлбэр дүнгээр 9 байр, Ази тивийн шилдэг дугуйчны цагаан цамц өмсч, уулын шилдэг дугуйчны 2 байрт тус тус орж шилдэг амжилт үзүүлэв. Энэ нь Монголын дугуйн спортын түүхэнд анх удаагаа үзүүлж байгаа амжилт юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.