С.Баяр, Д.Сугар, Ч.Ганзориг нарын үүрэлцэх балгийг Ш.Батхүүд 10 жилийн ял өгч хаалаа

“Жаст”-ын Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан Стандарт банкнаас зээл авч, улмаар Арбитрын хэмжээнд асуудал нь хүндэрсээр, 2019 онд Эрсдлийн сангаас нь 40 сая ам.доллар гаргаж өрийг дарж байв. Уг асуудлаарх шүүхийн зардалд л гэхэд “Эрдэнэт” үйлдвэрээс 37.8 тэрбум төгрөг зарцуулсан түүхтэй.
Харин Ш.Батхүүд хамаарах хуулийн асуудал арваад жил сунжирч явсаар, өчигдөр /2022.11.09/ шүүхийн шийдвэр гарч, түүнд 100 жилийн хорих ял, 109 тэрбумыг төлүүлэх шийдвэр гаргав. Үүний Ерөнхий сайд асан С.Баяр, ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нар зүгээр үлдэцгээв.
С.Баярын хувьд ард тухайн үед Ш.Батхүүтэй андлалцаж, хамаг л бизнесүүдэд нь улс төрийн дэмжлэг үзүүлж явсан нэгэн билээ. Хөшигний ард “Эрдэнэт” үйлдвэрийн баталгаа гаргах чиглэлийг аман байдлаар Д.Сугар, Ч.Ганзориг нарт Ерөнхий сайдын хувиар өгсөн ч гэгддэг.
Д.Сугарын тухайд Ш.Батхүүтэй холбоотой хэрэг нь хүндэрч, шүүхээр шийдэгдэх нөхцөл бүрдэнгүүт тэрбээр ҮХЦ-ийн гишүүнээр сууж, хуулийн хамгаалалтад ороод байсан юм. ҮХЦ-ийн гишүүнээс буунгуут түүнийг Ш.Батхүүд хамаарах хэргээр нь шалгана гэгдэж байсан ч нам болсон.
Ч.Ганзоригийн хувьд УИХ-ын гишүүн, хүү Тэмүүлэнгээрээ хуулийн гол хамгаалалт, лоббигоо нь хийлгэж, 2 тэрбум төгрөг “Эрдэнэт” үйлдвэрт төлөгдөж, 14 саяар торгуулах шийдвэртэйгээр шүүх процессоо хаалгав.
“Эрдэнэт” үйлдвэрийн данснааас Ш.Батхүүгийн өрийг төлсөн 40 сая ам.доллар нь одоогийн ханшаар 140 тэрбумтай тэмцэж буй. Шүүхийн зардалд зарцуулсан дүнтэйгээ 180 тэрбум давсан хохирол учруулсан нь харагдана. Гэвчиг шүүхээр асуудал нь явсаар, Ш.Батхүүгийн хураагдсан гэх хөрөнгүүдийн жагсаалтаар 109 тэрбумыг төлүүлэх шийдвэр гаргалаа.
Улсын мөнгө уйлдаггүй гэж. Асар их мөнгөний урсгалтай “Эрдэнэт” үйлдвэр ингэж үе үеийн улс төрчдийн мөнгө угаадаг, хамаарал бүхий этгээдүүдээ мөнгөжүүлдэг. Хууль бус олон аргаар санхүүг нь бусниулж орхиод, ямар ч хариуцлага хүлээхгүй явж оддог жишиг тогтсон газар болоод удаж байна.
Ш.Батхүүгийн кэйс дээр л гэхэд, Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр хариуцлага хүлээдэггүй юм аа гэхэд ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нар ямар ч ял зэмгүй үлдэж байгаа нь шүүх засаглал улс төрчдийн толгойг ямар ихээр илж буйг харуулсан үзэгдэл болов.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Iim shudarga bus baij bolohgvi shdeee
Ардуур нь суугаад үлдэж буй энэ нөхөд бүр ч аюултай сэжигтэй шүү. Бүгдийг нь ш�##�га
Хууль дүрэмээ дээдэлж шударга байцгаая бусад нь ч гэсэн ял авч улсад учруулсан хохиролоо барагдуулах эрхтэй
Yagaaad iim bus handana we hamgiin ih nootoi end nerlehdsen humuuusiig shalgah heregtei shdee
100 жилийн хорих ял???
Эд нар үр удмаараа өр төлөөсөө төлнө дөө �######�уул эрлэгийг хуурдаггүй юм даа
100жилийн хорих ял ккк
Батхүү чинь анхнаасаа би ганцаараа үүрнэ гээд байсан билүү
Арай дэндүү.Муу сайн хув�##�знууд.
Sanaa zoboltgui Sugar hunii muugaar uheh bolno Bukh yum ezentei Shuuhees multarsan ch Tenger urshuuhgui
100 жил биш 10 гэсэн байхаа??
Санж . Баяр , Д. Сугар , Ч. Ганзориг чууд СҮНСНИЙ баяраар л ха�##�гаа сайн түгжиж байгаарай , Тэгээд тэгээд ЭРЛЭГЭЭС мултарч чадахгүй л болов уу даа , нөгөө ... дээвэр дээрээ гарч суугаад үхрийн эврээр хийсэн хөөрөгний х�##�багаар ХУЛЬХАА ухаж суусан шиг л юм болох болов уу , ээ дээ эрлэгийн илч нэг ирвэл " з�##�уу эхнэрээ будаж дэргэдээ суулгаад ч нэмэр байдаггүй гэдэг ...
энэ БАТХҮҮ ЯЛ авах нь үнэн үү тэгээд нөгөө хамсаатан болох БАЯР ГЭХ мэт нөгөө хэд нь ял авахгүй юм уу зодоон хийсэн з�##�уучуудыг болохоор хам хэрэгтэн гээд яллаад шоронд хийдэг биздээ та нар тэр шиг ээ БАТХҮҮгийн хам БАЯР мэтийн хам хэрэгтэнгүүдийг бас яллах ёстой
Ганзоригоо жооохон охин тэтгэж спо шааж явахаар өрөө төл!!!