Танд хэрэгтэй

Маргааш "Мартахгүй, давтахгүй" жагсаал болно

Маргааш буюу гуравдугаар сарын 18-нд “МАРТАХГҮЙ ДАВТАХГҮЙ” жагсаал болно.

Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын гадна талбайд 11-17 цагийн хооронд үргэлжлэх "Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүний үндсэн суурь эрхийн зөрчлүүд"-ийн эсрэг жагсаал нь нөлөөлөл хийх, холбогдох төрийн байгууллагуудад шаардлага хүргүүлэх, эцэг эх, асран хамгаалагч болон олон нийтийг уриалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр бодитой үр дүнд хүрэх зорилготой.

Монгол улсад сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 5152 хүүхэд зам тээврийн осолд өртөж 344 нас барсан байна. Мөн гэмт хэргийн улмаас 446 хүүхэд амь насаа алдаж 2158 ураг амьгүй буюу амьсгалах, амьдрах эрхгүй төрсөн байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд зөвхөн 0-5 насны 5875 хүүхэд улсын хэмжээнд нас барсан тоо баримтууд байна. Үүнээс 4794 хүүхдийг 0-1 насны хүүхдийн эндэгдэл эзэлж байгаа нь сэтгэл эмзэглүүлэм тоо юм. 2019-2021 оны хооронд ахуйн ослоор 157’000 хүүхэд гэмтэж, 447 хүүхэд нас барсан аймшигт тоо мэдээ байна.Мөн 2020-2021 оны байдлаар бэлгийн хүчирхийлэл үйлдэгсдийг авч үзэхэд төрсөн эцэг эх 18, хойд эцэг эх 80, төрөл садан 135, эцэг эхийн танил, найз 99, хөрш 20, огт танихгүй хүн 94 байна гэсэн нь хүчирхийллийг ойрын болон төрөл садангийн хүн буюу цоожтой хаалганы цаана үйлджээ. Эдгээр нь энх тайван улсын хувьд байж боломгүй тоо гэдгийг жагсаал зохион байгуулагчид мэдээлсэн.

Жагсагчид шаардлагын үр дүн гартал тууштай ажиллах бөгөөд иргэд олон нийтийг жагсаалд идэвхитэй оролцож үзэл бодлоо илэрхийлэх боломжтойг дуулгаж "Шуугиад өнгөрдөг биш, хариуцлагатай тууштай ХҮН байя!" хэмээн уриаллаа.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ новшийн ардчилал, хүний эрх гэдгээс болж сүйрч байна даа. Болимоор юм.

Зочин
Зочин

ЯААГ ЗӨВ ЖАГСАЦГААЯ ҮЗЭЛ БОДЛОО ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛЬЕЭ МОНГОЛЧУУДАА ТЭСГИМ ХҮЙТЭНД ЖАГСАЖ БОЛСОН ЮМ ЧИНЬ ОДОО ЗҮГЭЭР Л ЦУГЛАЦГААЯА ХОРЖИЙЛОО ИРЭЭРЭЙ

zochin
zochin

ter jagsaaldaa chi durtaigaaraa och nowsh min

Dolgorkhand
Dolgorkhand

Монгол хуулийн байгууллага муу сул дорой ажилладаг.зарим гэмт этгээдүүдийг танил талаа харж арга хэмжээ авдаггүй сул явуулдаг учраас хуулийн завхрал явж ирсэн.Жагсаал хийгээл төр нь сонсохоо байчихсан өөрчлалтөнд ордоггүй шдээ.

Зочин
Зочин

Хулгайгаа нуухын тулд байнга хүчирхийлэлийг суртачилаастай цаад хөдөлгөгч хүч төрд бий мафи шдээ

Холбоотой мэдээ

Back to top button