Нийгэм мэдээ
Танилц: Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны байршлууд

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах байршлуудыг зарлалаа. Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг кг-ыг нь 8300 төгрөгөөр борлуулж байгаа ажээ.
Махны үнэ бусад зах, худалдааны төвөөс 20-25 хувиар хямд байна. Нийт нөөцийн махны 65 хувь нь хонь, 35 хувь нь үхрийн, таван хувь нь ямааны мах юм. Өргөтгөсөн худалдааг өнөөдөр болон маргааш зохион байгуулна.
Баянзүрх дүүрэгт:
- Улиастайн эцсийн автобуны буудал
- Улиастайн гүүрний наана
- Жуковын талбай
- "Сансар" худалдааны төвийн гадна талбай
Баянгол дүүрэгт:
- Алтай хотхон
- "Хишиг" төвийн гадна талбайд /дөрөвдүгээр сарын 9-нд/
- Угсармалын шар 46, 48, 49-р байрны дунд талбайд /дөрөвдүгээр сарын 9-нд/
- 5-р хорооны байрны гадна талбайд /дөрөвдүгээр сарын 8-нд/
Чингэлтэй дүүрэгт:
- Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадна талбайд
- "Далайхүү" худалдааны төвийн гадна талбайд
- Хайлааст 84 автобусны буудал
Сүхбаатар дүүрэгт:
- Хангай хотхоны гадна талбай
- "Арви" худалдааны төвийн гадна талбайд
- "Бэлх" худалдааны төвийн гадна талбайд
Сонгинохайрхан дүүрэгт:
- Саппоро-Миний дэлгүүрийн зүүн талд
- Зүүн салааны хуучин эцэст
- Орбитын тойрог "Тунгалаг" төвийн үүдэнд /дөрөвдүгээр сарын наймны өдөр/
Хан-Уул дүүрэгт:
- Яармагийн хуучин эцэс
- Төрийн банкны хажууд
- "Эко" хүнсний захын урд талбайд
- "Лавай" худалдааны төвийн гадна талбайд
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.