НИЙГЭМНийгэм мэдээ

Мазаалай баавгайг хамгаалах Үндэсний хөтөлбөрийг эцэслэж, батална

Манай улсад нэн ховордсон мазаалай баавгайн тархац, үржлийг хамгаалахаар Монгол, Хятадын судлаачид хамтарсан судалгааг хийж байгаа билээ. Судалгааны хүрээнд 902 гаруя мянган мэдээлэл цуглуулж, 361 фото болон бичлэг хийж, бодгаль бүрийг харьцуулах боломжтой 216 зургийг боловсруулсан байна.

Тэгвэл БОАЖЯ-ны мэдээлснээр нийт 42 уст цэг байгуулан ажиллаж байгаа ажээ.

Мазаалай баавгайн тоо толгой 2000-аад оны үед цөөрч 20 болсон бол 2022 онд хийсэн судалгаагаар 50 болж, нэмэгдсэн байна. Түүнчлэн тархац нутаг нь илтэд хумигджээ. Үүнийг уул уурхайн үйл ажиллагаатай холбож, тайлбарладаг.

Мазаалай нь Дэлхийн байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны олон улсын үнэлгээгээр устаж байгаа ангилалд ордог. Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийн олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (CITES)-ын I хавсралтад оржээ.

  • 1953 онд хуулиар агнахыг хориглосон,
  • 1975 онд Говийн их дархан цаазат газрыг байгуулан хамгаалалтанд авсан,
  • 1987, 1997, 2013 онуудад Монгол Улсын улаан номд бүртгэсэн,
  • 1991 онд Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (CITES) 1 дүгээр хавсралтанд бүртгэгдсэн,
  • 2005 онд “Говийн баавгай төсөл” хэрэгжиж эхэлсэн,
  • 2012 онд Амьтны тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэн ховор амьтны жагсаалтад оруулсан,
  • 2018-2021 онуудад БНХАУ-ын Буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Монгол Улсын Говийн мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Мазаалай хамгаалах үндэсний зөвлөгөөн”-ийг зохион байгуулсан. Одоо манай улсад,

  • Мазаалай баавгайг хамгаалах Үндэсний хөтөлбөрийг эцэслэн батлах,
  • Мазаалай баавгайг Үндэсний бахархалт амьтан болгох,
  • Жил бүрийн 2 дугаар сарын 28-ны өдрийг Мазаалай баавгайн өдөр болгох,
  • Олон улсын баавгай судлалын нийгэмлэгийн ээлжит хурлыг 2025 онд Монгол Улсад зохион байгуулахаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button