ХЭҮК-ыг эмэгтэй хүн удирдана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунанг ажлаас нь чөлөөлсөн. ХЭҮК-ын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, бодит ажил хийхийг УИХ-ын дарга шаардаж байсны дагуу Ж.Хунанг чөлөөллөө. Хэдийгээр хүний эрхийг хамгаалах талаарх эрх зүйн орчин сайжирч буй ч ХЭҮК-ын удирдлагын манлайлал, бодит үр дүн гаргах чиглэлд санаачилгатай ажиллаж чадахгүй байгааг УИХ-ын гишүүд хэлж байна.
Улмаар түүний оронд тус комиссын гишүүн Д.Сүнжидийг томилох асуудлыг хэлэлцэн, дэмжсэн юм. УИХ тогтоол баталснаар Хүний эрхийн үндэсний комиссыг эмэгтэй рүн удирдахаар болж байна.
Д.Сүнжид нь 1977 онд төрсөн. 1993 онд Хэнтий аймгийн Өндөрхаан сумын 1 дүгээр сургуулийг төгссөн. 1994-1998 онд МУИСийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгсөж, 1999-2000 онд мөн сургуульдаа хууль зүйн ухааны магистр, 2000-2002 онд ХБНГУ-ын Людвиг-Максимилианы Их сургуульд олон улсын харьцуулсан эрх зүйн магистр, 2006-2009 онд ХБНГУ-ын Людвиг-Максимилианы Их сургуульд хууль зүйн ухааны доктор /Dr.jur/-ын зэргийг тус тус хамгаалсан.
2002-2003 онд ШУА-ийн Философи, социологи, хүний эрхийн хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн судлаачаар, 2003-2012 онд Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн, өмгөөлөгчөөр, 2005-2012 онд “Хөгжлийн төлөө төв” ТББ-ын гүйцэтгэх захирлаар, 2009-2014 онд Хууль зүйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар, 2014-2015 онд Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар, 2015-2017 онд ЕТГ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагчаар, 1998 оноос одоог хүртэл Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессор, 2017 оноос ХЗДХЯ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо II” төслийн зохицуулагчаар тус тус ажиллаж байгаад 2020 оноос Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр сонгогдсон юм. Эрх зүйн өндөр мэдлэг, боловсролтой, хүний эрх, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцооны чиглэлээр ажилласан туршлагатай аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ВООВ ГАЙХАЛТАЙ ЗҮГЭЭР ГАЙХАЛТАЙ ХЭНТИЙГЭЭС УГШИЛТАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ЕРӨНХИЙ САЙДТАЙ ОДОО ХЭНТИЙН ЭМЭГЧИН БАРС ХЭҮК г ТОЛГОЙЛОХООР БОЛЛОО ҮҮНИЙГ ГАЙХАМШИГ ГЭХГҮЙ БОЛ ЮУГ ГАЙХАМШИГ ГЭХИЙН
Томилгоо, сонгуултоо хийхдээ нутаг нугаа бас сайн харж байлдаа. Дандаа Хэнтийнхэн байх чинь сонин шдээ. Сэлэнгийнхэн байна, удирдлагууд нь дандаа Зүүнхараагийнх... Тэнцвэрээ хангаж байв�##� зүгээр шүү...
Ямар хүйтэн царайтай хүүхэн авгай вэ
Парламентад дуудуулж загнуулдаг биш, урд дарга шигээ хэлгүй дүлий биш, хүний эрхийн төлөө чанга дугардаг дарга байгаарай. Амжилт хү
сье!
Сүнжид доктортоо баяр хүргэе ХЭҮК- ийн бүх гишүүд маш өндөр боловсролтой хүмүүс байдаг