БНСУ ажлаа өгсөн 7 мянган резидентийн лицензийг түдгэлзүүлэх арга хэмжээ авч эхэллээ
Өмнөд Солонгост резидент эмч нар болон засгийн газрын хооронд зөрчилдөөн үүсээд буй. Тодруулбал БНСУ-ын засгийн газар хоёрдугаар сарын эхээр жилд авах анагаахын оюутны тоог 3058 байсныг 2 мянгаар нэмэх шийдвэр гаргасан юм.
Үүнийг эсэргүүцэж эмч нар ажил хаяхаа мэдэгдсэн. Мөн 9 мянга гаруй резидент эмч нар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч, ажлын байраа орхисон байна. Ийм учир эмнэлгүүдэд үйл ажиллагааны доголдол үүсээд буй.
Резидентүүд олноороо ажлаа өгөх болсны хариуд БНСУ-ын Эрүүл мэндийн сай Чо Кёо өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт /2024.02.27/ мэдэгдэл хийхдээ дадлагажигч эмч нар гуравдугаар сарын нэгнээс өмнө эргэж ажилдаа орохгүй бол хуулийн хариуцлага тооцно гэж мэдэгдсэн юм.
Хугацаа дуусахаас өмнө 565 резидент эмч ажилдаа эргэж очсон бол 8,945 дадлагажигч эмч нар ажлаа өгөх шийдвэрээ өөрчлөөгүй байна
Тэгвэл Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яам тушаалыг нь биелүүлээгүй 7 мянга гаруй резидентийн лицензийг цуцлах арга хэмжээ авч эхэлхээ мэдэгдэж, цуцалсан тохиолдолд буцаах боломжгүй гэдгийг анхааруулжээ.
Тус улсын Эрүүл мэндийн хоёрдугаар дэд сайд Пак Мин Сү “Энэ арга хэмжээг буцаах боломжгүй. Засгийн газар зөрчил илрүүлэхийн тулд газар дээр нь шалгалт явуулж хууль, зарчмын дагуу хариу арга хэмжээ авна. Эрүүл мэндийн салбарт эмч замбараагүй байдал үүсгэхэд хүргэсэн энэ ажиллагаатай холбоо бүхий албан тушаалтнуудад хариуцлага хатуу, шуурхай тооцно” хэмээсэн юм.
Ажлаа өгсөн эмч нарын лицензийг нэг жил хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх, 30 сая вонн хүртэл торгууль оногдуулах эсвэл гурван жил хүртэлх хорих ял оноох боломжтой аж.
Эх сурвалж: Korea Times












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ӨӨ ЯАСАН ХЭЦҮҮТЭЙ ЮМ БЭ? МАНАЙХААС ЭМЧ НАР АВЧ БОЛНО МАНАЙ ЭМЧ НАР БОЛ САЙН.ХАРИН ТЭР СОЛОНГОС ЭМЧ НАР МОНГОЛД ХҮРЭЭД ИР ИХ ЦАЛИН ӨГЧ ЧАДАХГҮЙ ЯЛАНГУЯА МАНАЙД СЭТГЭЦИЙН ЭМЧ НАР ИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДЭЭР ДООРГҮЙ ГАЛЗУУЧУУД ИХ БОЛООД БАЙНА ЛАЛАРУУДЫГ ЭМЧЛЭХГҮЙ БОЛ УЛС ОРОН ХЭЦҮҮДЛЭЭ БЫСДА ОДОО ГАЛЗУУЧУУД ГЕОМЕТРИЙН ПРОГРЕСИЙН ЗАРЧМААР ОГЦОМ ӨСЧ БАЙНА ОДОО МАШ ХЭЦҮҮ БОЛНО УЧИР НЬ СОНГУУЛЬ АЙСУЙ ЭНЭ ҮЕЭР ГАЛЗУУЧУУДЫН ӨВЧИН ХУРЦДАЖ ДААМЖИРДАГ ЖАМТАЙ БАЙГАА ШӨ ИРАА ИР
Солонгос хэл мэдэхгүй ихэнх монгол эмч нар