Нийгэм мэдээ
Дата: Улсын төсвийн 3.4 тэрбумаар Дорноговьд соёлын төв барина

Дорноговь аймгийн Эрдэнэ суманд 3.4 тэрбум төгрөгөөр Соёлын төв барихаар тендер зарлажээ. Тус Соёлын төвийн нийт төсөв нь 3,456,900,000 ₮ бөгөөд энэ онд нэг тэрбум төгрөгийн санхүүжилт олгох юм байна.

Улсын төсвийн хөрөнгөөр барих тус барилга нийт хоёр давхар байх бөгөөд төмөр бетон арагт бүтээц, хөөсөнцөр дулаалга бүхий хөнгөн блок ханатайгаар архитектурын даалгаварт тусгажээ. Тендерийн материалыг энэ сарын 25 хүртэ хүлээж авахаар зарласан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.