Нийгэм мэдээ

"Улаанбаатар хотод метро байгуулах I шугамын ажил гараанаас гарлаа"

“Улаанбаатар метро” төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” тэргүүтэй түншлэгч компаниудын удирдлагуудтай Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Менежментийн гэрээ"-нд гарын үсэг зурлаа.

Ингэснээр Улаанбаатар хотод метро байгуулах I шугамын ажил гараанаас гарч байна. Зөвлөх үйлчилгээний туслан гүйцэтгэгчээр инженерийн зөвлөх үйлчилгээгээр тэргүүлэгч Япон Улсын “Ниппон Коей” компани ажиллана.Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар метро барьж байгуулах ажлын бэлтгэл болон Улаанбаатар хотын найдвартай эрчим хүчний хангамжийн талаар авч хэрэгжүүлж байгаа төлөвлөгөөгөө танилцууллаа.

Өнөөдрөөс эхлэн нийслэл улсын төсөвт төвлөрүүлдэг бүх орлогоороо метроны I шугам барьж байгуулах төслийг санхүүжүүлнэ

Тэрээр, өнөөдөр Улаанбаатар хотын хувьд түүхэн өдөр тохиож байна. 1954 онд Улаанбаатар хот ерөнхий төлөвлөгөөгөө хийснээс хойш 70 жилийн дараа Улаанбаатар хот анхны метроны шугамаа барьж байгуулах ажлын зөвлөх үйлчилгээний тендерm гарын үсэг зурж байна.

Метро байгуулах зөвлөх үйлчилгээний компанитай гэрээ байгуулсан өдрөөс эхэлж Монголчуудын мөрөөдөл болсон метротой болох цаг хугацаа албан ёсоор тоологдож эхэлнэ. Зөвлөх үйлчилгээний тендерт шалгарч, бидэнтэй хамтарч ажиллахаар сонгогдсон компани бол БНСУ-ын тэргүүлэх компаниуд юм.

“Дова инженеринг”, Солонгосын Үндэсний төмөр зам, Солонгосын төмөр зам, Пусан инженеринг зэрэг компаниудын түншлэлтэй гэрээ байгуулж байгаадаа туйлын баяртай байна.Менежментийн гэрээ байгуулсан цагаас зөвлөх үйлчилгээ үзүүлэх компаниудын үүрэг хариуцлага эхэлнэ. Цаашилбал, 2024 ондоо багтаж Улаанбаатар хотын анхны метро барьж байгуулах гүйцэтгэгчийг шалгаруулах сонгон шалгаруулалтыг хийнэ.

Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах чиглэлд метро барих асуудал 2005 оноос хойш яригдаж ирсэн. Нэлээд урагш нь хөөж яривал 1987 онд тухайн үеийн Улаанбаатар хотын удирдлагууд ЗХУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран анхны метроны суурь судалгааг хийж байсан түүхтэй. Үүнээс хойш 40 гаруй жил болсон байна. Сүүлийн 20 гаруй жил метро байгуулах суурь судалгаа, ТЭЗҮ зэргийг хийж ирсэн байна. Ингээд 2023 оны намраас метро байгуулах асуудал нэлээд идэвхтэй яригдаж, 2011 онд Сүүсон инжеренгийн урьдчилсан ТЭЗҮ, 2014 онд ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр хийсээн урьдчилсан ТЭЗҮ-д үндэслэж Улаанбаатар хотод метроны нэгдүгээр шугамыг барьж байгуулах улс төрийн шийдвэрийг Засгийн газраар гаргуулж чадсан.

Үүний дараа Нийслэлийн шаардлагатай судалгаануудыг хийж, 2024 оны гуравдугаар сард метро барьж байгуулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын тендерийг зарлаж, өнөөдрийн “Дова инженеринг” түншлэл шалгарсан. Энэхүү түншлэлтэй Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах яриа хэлэлцээ хоёр долоо хоногийн турш үргэлжилж, өнөөдөр албан ёсны менежментийн  гэрээгээ байгуулахад бэлэн боллоо.Метроны I шугам бол Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км үргэлжилнэ. Нийт 14 буудалтай байхаар төлөвлөсөн. Урьдчилан баталсан ТЭЗҮ-ээр метроны 11 км орчим нь ил буюу гүүрэн байгууламжаар автозамын сүлжээнээс хоёр түвшинд үл огтлолцох байдлаар төлөвлөсөн.

Улаанбаатар хотын төв буюу Их тойруу доторх хэсэг нь газар доогуур барьж байгуулахаар төлөвлөсөн.Ингэж урьдчилж төлөвлөж байгаа нь нэгд, метро байгуулах өртгийг бууруулах, нөгөө талд  Улаанбаатар хотын түүхэн барилга байгууламжийн унаган төрхийг хадгалж үлдэх зорилготой юм.Засгийн газар Улаанбаатар хотод метро барьж байгуулах улс төрийн шийдвэр гаргасан гэж хэлсэн.

Улаанбаатар хотод метроны төсөл эхэлсэн цагаас эхлээд нийслэл улсын төсөвт орлого төвлөрүүлэх үүргээс чөлөөлөгдөж байгаа. Энэ метро барьж байгуулах тогтоолтой хамт гарсан шийдвэр.  Ингэснээр Улаанбаатар хот улсад төвлөрүүлдэг татварын болон татварын бус орлогоороо метроны нэгдүгээр шугамаа барьж байгуулах төслийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн гэдгийг тодотголоо.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 5, 2024 14:32

Зөв зөв. Одоо ингээд зоригтой ажилла, хэл амнаас айх юмгүй шууд төлөвлөснөөрөө ажлаа зоригтой хий

Эх оронч
Эх оронч
7 сар 5, 2024 22:57
Reply to  Зочин

Хуц л�##�араа хэчнээн жил ярих юм?

Зочин
Зочин
7 сар 6, 2024 04:53

Чи өмхий хар �##� дут

Зочин
Зочин
7 сар 5, 2024 18:04

Метро явж эхэлсэнээр авто замын түгжрэл буурна гэвэл худлаа. Түгжрэлд яваа машин Метронд орхымуу..жолооч машинаа орхиж Метронд сууснаар түгжрэл бууран гэжүү...тийм бишээ машинатай хүмүүс машина�##� удаад ажилаа амжуулана...автобус нд суудаг хүмүүс Метро нь сууж ажилаа амжуулана

Зочин
Зочин
7 сар 9, 2024 00:05
Reply to  Зочин

Хөдөөний орк минь зүгээр л дут.

Зочин
Зочин
7 сар 5, 2024 19:12
Reply to  Зочин

Ажлын садаа минь дуугүй бай. Чи ганц приустэй нь юм уу

Иргэн
Иргэн
7 сар 5, 2024 19:18

Зэрэгцээд автомашины импортыг цэгцлэхгүй бол хичнээн метро бариад нэмэргүй, Харин ч метроны хөрөнгө оруулагч дампуурна!!! Зах замбраагүй банк бусаар мөнгө угааж Автомашины зээл өгдгөө хязгаарлах хэрэгтэй бн!!!

Jariga.mn
Jariga.mn
7 сар 5, 2024 19:54

Хэн ч юү ч гэж дутуу донгодож байсан Метро байгуулагдах ёстой энэнд улс төржилт намчирх�##� нөлөөлөх ёсгүй

Зочин
Зочин
7 сар 5, 2024 20:36

Зөвлөх компани аа л ш�##�гаруулчихсан. Гүйцэтгэгч компани ш�##�гараагүй бхад шаагаад яахав

Эх оронч
Эх оронч
7 сар 5, 2024 22:56

МАН нам мянган жил метро яриад хийж бүтээж чадаагүй! Одоо ч хийж чадахгүй. Ш�##� худлаа!!!!

Зочин
Зочин
7 сар 6, 2024 11:34

Новшоо мянганы замын ажлыг эхлүүлэхэд яг ингээд гутааж бсан шүү та нар, одоо бүх аймаг холбогдчихлоо
гөлгөө

Зочин
Зочин
7 сар 6, 2024 08:13

Tramvai zugeer bsn yum daa

Зочин
Зочин
7 сар 6, 2024 09:35

Japan Korea bas buruu odoo China n1 hurdan indionese Thailand Laos Japan Korea 10 sunjiraad ene 3 oron bugd gereegee tsutsalaad hyadad company oruulj metro hurdan tz tai bolson

Дава
Дава
7 сар 6, 2024 12:00

70н хувь нь дээрээ юм бол энэний метро гэж ю бх вэ дээ Москвагийн санктын Бээжингийнх бол метро Сөүлийн НЬЮйоркийнх бол зүгээр л бөбөөчдийн хар тамхичдын хар энергийн үмхий нүхэн оромжнууд шүү наадах чинь сайхан тараншёйнийхны оромж л болно заваан юм аа п�####�

Уншигч
Уншигч
7 сар 6, 2024 18:07

МАШ САЙХАН МЭДЭЭ БАЙНА.НЯМБААТАР ДАРГА ДАЙЧИН ШУУРХАЙ АЖИЛ ХЭРЭГЧ МУНДАГ ХҮН ШҮҮ.

Уншигч
Уншигч
7 сар 6, 2024 18:09

Гадаад явж мeтронд сууж үзчихээд шүүмжил

Зочи
Зочи
7 сар 6, 2024 21:12

ЭНЭ ТҮГЖИРЭЛ ИЙГ ЯАНА АА ОДОО ГАЗАР УХНА МЁТРО ГЭЖ ХЭДЭН ЖИЛ ТҮГЖИРЧ МАШИНДАА ХЭДЭН АМЬДАРЧ ЯВАХ ВЭ АОАЙ ХЭТЭРЛЭЭ

Зочин
Зочин
7 сар 8, 2024 11:48

Толгойт -Амг�##�ан 17 7км т 14 бууд�##� гэдэг нь 1.26км яваад л зогсоолтой байх юм байна гэж ойлголоо.
Нэгэнтэй л метро тавих төсөл хэрэгжих гэж байгаа бол Хөшигтийн хөндий, Буянт Ухаа чиглэлд явах чиглэлийг нэг мөр нэмж оруулаасай .
УБ ын ТҮГЖРЭЛ нь Нарны болон Яармагын гүүр давах гэж маш олон цаг царцуулж байгааг суд�##�гаандаа оруулаасан л байгаадаа. ????????????

Холбоотой мэдээ

Back to top button