Гадаад
Японы Эзэн хаан Нарүхито, хатан хаан Масакогийн хамтаар Монголд 7 сарын эхээр айлчилна

Япон улсын Эзэн хаан Нарухито хатан хаан Масакогийн хамтаар Монгол Улсад ирэх долоодугаар сарын эхээр айлчилна хэмээн Засгийн газрын түвшний эх сурвалжууд мэдээллээ.
Энэхүү айлчлал нь тэдний хаан ширээнд суусны дараах албан ёсны гурав дахь айлчлал бөгөөд 2023 онд Индонез улсад, Их Британид өнгөрсөн жил тус тус айлчилсан юм. 2007 онд хоёр орны дипломат хамтын ажиллагааны 35 жилийн ойгоор одоогийн Эзэн хаан угсаа залгамжилсан ханхүүгийн хувиар Монгол Улсад айлчилж байсан билээ.
Зун айлчлах үеэрээ Эзэн хаан Монгол Улсын Үндэсний их баяр наадамд оролцож, Дэлхийн II дайны дараа Монголд хоригдож байхдаа амиа алдсан Япон цэргүүдийн дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлэх товтой байна.
Эх сурвалж: KyodoNews
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
САЙХАН ТАРГАН ИРЭГ ТӨХӨӨРӨӨД ЭХЛЭЭД ГЭДСИЙГ РЬ ИДҮҮЛЖ ШӨЛИЙГ НЬ УУЛГААРАЙ.ДАРАА НЬ ХОРХОГ ХИЙГЭЭЛ СҮҮЛНИЙ ӨӨХ ИДҮҮЛЭЭД АРААС НЬ САЙХАН СЭНГЭНЭСЭН АЙРАГ УУЛГААД ШУУД ЧИНГИСИЙН МУЗЕИ ҮЗҮҮЛНЭЭ ИНГЭЖ Л ХҮНДЭТГЭНЭ.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!