УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Сүүлийн 10 жил хийгдээгүй урт, олон байршилд ус зайлуулах шугам хийсэн нь 2024-2025 он"

Ус зайлуулах шугам хоолойг барилгын компаниуд санаатайгаар эвддэг асуудлыг Хотын дарга Х.Нямбаатар ил болгов. Мөн тэрбээр жилийн хугацаанд хамгийн олон байршилд ус зайлуулах хоолой хийсэн талаар мэдээллээ.

Энэ талаар хотын дарга цахим хуудаснаа,

Барилгын компаниуд ус зайлуулах шугам эвдэнэ, сүйтгэнэ, хөрсний усаа төвийн ус зайлуулах шугам руу хулгайгаар цутгана. Ус зайлуулах шугамын хоолойг эвдээд газар дээр гаргаад тавьсан балмад үйлдэл ч гарч байв.

Барилгаа төлөвлөхдөө зам талбайн усыг заавал хотын төвлөрсөн борооны усны системд холбож шийдэх ёстой байдаг боловч шууд байгалийн уналтаар нь авто зам руу, задгай талбай руу хаясан хаялгатай хийж байгаа нь авто замын шүүрт худгууд бүрэн хүчин чадлаараа ажиллаад ч усаа бүрэн зайлуулж дийлэхгүй байдлыг бий болгож байгаа.

2024-2025 онд бид нийтдээ хамгийн их ус тогтдог 25 гаруй байршилд 21км гаруй ус зайлуулах шугам шинээр угсарсан нь сүүлийн 10 жил хийгээгүй хамгийн урт, хамгийн олон байршилд хийгдсэн ажил гэжээ.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 21, 2025 12:09

Энэ зун хот их ажил хийсэн жинхэнэ хотын ажлын жил байлаа нямбаагаас өөр ямарч дарга ийм их ажлыг хийж хийлгэж эхлүүлж чадаагүй шүү

Зочин
Зочин
8 сар 21, 2025 14:42

Хэл амтай ч гэсэн хотын ажлыг урагшлуулж байгаа хүн бол үнэндээ Нямбаатар л байна шүү дээ. Өмнөх жилүүдийг бодвол энэ жил үер усны асууд�##� харин ч гайгүй байна. Өчнөөн жил хуримтлагдсан асуудлууд ганц хоёрхон жилийн дотор цэгцрэнэ гэж юу байх вэ дээ. Харин ч маш их ажлыг богино хугацаанд амжуулах гэж мэрийж байгаад нь т�##�архая. Одоо бүгдээрээ дандаа шүүмжилж байхаа больж эсэргээрээ т�##�архаж сурцгаая. Эцсийн эцэст сөргөлдөгч т�##�уудын тэмцлээс болж ард иргэд бид хохирч болохгүй биз дээ.

Холбоотой мэдээ

Back to top button