Гадаад мэдээ

Амьд биет ялгаруулдаг нүдэнд харагдах төдий гэрлийг анх удаа бүхлээр нь бүртгэжээ

Эрдэмтэд бүх амьд биет амьдралынхаа хугацаандаа ялгаруулдаг маш сулхан, нүдэнд харагдах төдий гэрлийг анх удаа бүхлээр нь бүртгэж чаджээ. Судалгаанд энэ үзэгдлийг “Маш сул фотон ялгаруулалт” буюу Ultraweak photon emission (UPE) гэж нэрлэсэн байна.

Судалгааны баг амьд хулганууд дээр хэт мэдрэмтгий камер ашиглан энэ гэрлийг баримтжуулжээ. Хулгануудыг унтуулахад, тэдний биеийг дулаан хэвээр хадгалсан ч гэрэл аажмаар бүдгэрч, бүрэн алга болсон нь температурын нөлөөг үгүйсгэжээ. Үүнтэй ижил үзэгдэл ургамал дээр ч ажиглагдсан байна. Гэмтсэн эсвэл химийн стресст орсон навчнууд илүү тод гэрэлтсэн нь стрессийн байдалд орсон амьд эсүүд илүү их гэрэл ялгаруулдаг болохыг харуулжээ.

Судлаачдын үзэж байгаагаар энэ гэрэл нь эсүүдэд хорт бодис, өвчин зэрэг стресс үүсэхэд бий болдог исэлдэлтийн идэвхтэй нэгдлүүдээс (reactive oxygen species) үүдэлтэй аж. Эдгээр молекулууд нь фотон (Гэрлийн маш жижиг багц) ялгаруулдаг химийн урвалуудыг өдөөдөг байна.

Энэхүү үзэгдэл шинээр илэрсэн зүйл биш ч, өмнө нь зөвхөн эсийн түвшинд маш бага хэмжээгээр бүртгэгддэг байв. Харин энэ удаагийн туршилт нь амьд организмыг бүхэлд нь гэрэлтэж байгааг анх удаа бүрэн хэмжээгээр нотолсноороо онцлог юм.

Энэ нь үлгэрийн мэт, эсвэл шинжлэх ухааны уран зөгнөл шиг сонсогдож болох ч уг үзэгдэл нь цэвэр биологийн шинж чанартай бөгөөд цаашид олон салбарт ашиглагдах боломжтой гэж үзэж байна. Ирээдүйд энэ гэрлийн ялгарлыг ашиглан эмч, судлаачид мэс засалгүйгээр эд эсийн эрүүл мэндийг хянах, өвчтөн болон амьтдын стрессийн түвшинг тодорхойлох, ургацын нөхцөлийг үнэлэх зэрэгт ашиглаж болох юм.

Амьд биетээс гэрэл ялгардаг гэх ойлголт нь өмнө нь "Аура" эсвэл "Энергийн талбай" зэрэг эргэлзээтэй онолуудыг төрүүлдэг байсан бол, энэ удаагийн судалгаа амьдрал өөрөө өчүүхэн хэмжээний гэрэл ялгаруулдгийг бодит шинжлэх ухаанаар нотолж, мөн энэ гэрэл үхлийн үед бүрэн алга болдгийг анх удаа баталлаа.

Эх сурвалж: V. Salari, V. Seshan, L. Frankle, D. England, C. Simon, D. Oblak The Journal of Physical Chemistry Letters (2025)

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
хуульч
хуульч

Энэ бол �##�ь эрт батлагдсан зүйл. Ер нь бүх зүйл гэрэл бөгөөд энерги юм.

ЗОЧИН
ЗОЧИН
Reply to  хуульч

Дулаан ялгаруулж байв�##� бага ч гэсэн гэрэл цацруулдаг гэдгийг �##�ь эрт мэдэж дулааны мэдрэгчтэй шөнийн харааны дуран багаж зохиогдсон байгаа шүү дээ. Шинэ юм огт биш....

Зочин
Зочин

HunterXHunter nen

Hisoka
Hisoka
Reply to  Зочин

My nigga

Ккк
Ккк

Тэгвэл аура сайтай гэрэлтээд байна гэдэг нь стресс хямр�##�даа баригдчихаад гэрэлтээд байгаа юм байж дээ ккк

Иргэн
Иргэн

Аура

Gucce Gang
Gucce Gang

Sul photon baisiimu kk bi barg/udr bolgon l hardg uuniig.. Humuusiin araas n dagaj

Зочин
Зочин

бараг сүнс гээд хэлчвүүдээ кк

Холбоотой мэдээ

Back to top button