Украин ОХУ-ын Саратов газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өгчээ
						Украины зэвсэгт хүчин даваа гарагт /2025.11.03/ мэдэгдэл хийхдээ ОХУ-ын өмнөд бүсэд оршдог Саратов мужийн Саравтов газрын тос боловсруулах үйлдвэрт дроноор цохилт өгсөн гэжээ. Роснефть компанийн эзэмшдэг тэрхүү үйлдвэр нь жилдээ 4.8 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай. Украины хүчин намар болсноос хойш Саратовын үйлдвэрт дөрөв дэх удаа цохилт өгсөн тохиолдол болов.
Саратов мужийн дарга Роман Бусаргин Телеграм дээр нийтлэл оруулахдаа Батлан хамгаалахын яам нь дроны халдлагаас сэрэмжлэхийг анхааруулсан гэсэн юм. ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэл хийхдээ газар нутаг руу нь орж ирсэн 64 дроныг устгасан гэжээ. Дронуудын 29 нь Саратов муж ажиглагдсан бол Ростовт 29, Волгоградад 1, Белгородод 1, Ставрополд 1 үзэгдсэн байна. Халдлагын улмаас Саратовын нисэх онгоцны буудлыг түр хугацаагаар хаажээ. Украины зэвсэгт хүчин Луганск муж дахь ОХУ-ын армийн хэд хэдэн ложистикийн байгууламжид цохилт өгсөн гэсэн юм.
Сүүлийн хэдэн сар Украины зэвсэгт хүчин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэр болон бусад дэд бүтцэд цохилт өгөх болсон. Үүний улмаас ОХУ-ын газрын тос боловсруулах чадамж ихээхэн унаад байгаа.
Эх сурвалж: Reuters
				







	            
	            
	            
	            
	            
	            



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дамдинням тэнэг хүүрээ, өөр улсаас бинзен авах гэрээ мэрээ хийгээч, хөөцөлдөөч ! Орос ах өгнө гэсээн гээ л мангартаад байхын, нэг л өдөр нам хаана ш дээ !