Зеленский: Би яагаад Трампаас айх ёстой гэж
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “The Guardian” агентлагтай ярилцлага хийхдээ бусад орны удирдагчдаас ялгаатай нь Доналд Трампаас айдаггүй гэжээ. Мөн тэр Трамптай хийсэн сүүлийн уулзалт хэцүүхэн өнгөрсөн гэх мэдээллийг үгүйсгэж, АНУ-ын ерөнхийлөгчтэй сайн харилцаатай гэж хэлсэн байна.
Зеленский “Хүн болгон л Трампаас айж байна. Тэр нь үнэн” гэж хэлжээ. Сэтгүүлч тэр ч гэсэн Трампаас айж байгаа эсэхийг асуухад “Үгүй. Бид нар Америктай дайсан биш. Харин найзууд. Тэгэхээр би яагаад Трампаас айх ёстой гэж. Трампыг ард түмэн нь сонгосон. Намайг ч бас ард түмэн минь сонгосонтой адил.Бид америкчуудын хийсэн сонголтыг хүндэтгэх ёстой.” хэмээн хариулсан юм.
Трамп түүнтэй уулзахдаа фронтын газрын зургийг шидсэн гэх мэдээллийг Зеленский үгүйсгэжээ. Тэр хэлэхдээ “Тэр юу ч шидээгүй. Үүнийг бат хэлнэ” гэсэн байна. Мөн Зеленский Трамптай хэвийн, ажил хэрэгч, бүтээлч харилцаатай гэж хэлжээ. “Financial Times” сонин мэдээлснээр Путиний шаардлагыг хүлээн авахгүй бол ОХУ Украиныг устгана гэж Трамп Зеленскийд хэлсэн байна.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ВО БРАВО САЙХАН ХЭЛЖЭЭ ЗӨВ БИТГИЙ АЙ ЭНЭ ЗИ ЗАРИМДАА СЭТГЭЛ ЗҮЙ НЬ ХЯМРААД БАЛАЙРДАГ ОЁГТОЙ БОЛЖЭЭ АРГАГҮЙ ЭЭ ХӨӨРХИЙ УЛС ОРОН НЬ ХАРСААР БАЙТАЛ НЬ ҮНС НУРАМ БОЛООД БАЙХАД ГЭЦҮҮШТ ОДОО ҮҮНИЙГ ХЭН Ч ДЭМЖИХЭЭН БАЙЛАА