Трамп Сири улсад туслахын тулд бүхнийг хийнэ гэж амлав
Сири улсын Ерөнхийлөгч Ахмед аль-Шараа Вашингтонд айлчилж, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзсан байна. Энэ нь Сирийн төрийн тэргүүн түүхэндээ анх удаа Вашингтонд айлчилж буй хэрэг гэдгээрээ онцлог байв. Аль-Каида бүлгийн командлагч байсан түүнийг саях хүртэл АНУ террорист гэж үздэг байсан билээ.
Трамп түүнтэй уулзсаныхаа дараа Сири улсыг амжилтад хүргэхийн тулд чадах бүхнээ хийнэ гэж амлажээ. Мөн АНУ-ын Сангийн яам Сирийн эсрэг тавьсан хоригийг түр хугацаагаар цуцалснаа 180 хоногоор сунгасан байна.
Аль-Шараагийн удирдсан “HTS” бүлэг өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадын дэглэмийг татан буулгасан. Тэр цагаас хойш ерөнхийлөгчөөр ажиллаж буй аль-Шараа дэлхийн улс орнуудаар айлчилж, Сирийг дахин босгох хүсэлтэй удирдагч гэж өөрийгөө таниулахаар ажиллаж байгаа юм. Аль-Шараа есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өмнө үг хэлсэн. Энэ нь Сирийн удирдагч сүүлийн 60 ажилд анх удаа Ерөнхий Ассамблейн индэр дээр гарсан тохиолдол болсон юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сиритэй хамтарч Сирийн нутаг дахь Путлерийн цэргийн нисэхийн баазыг пуужиндаж дрондож сөнөө.