АНУ-ын засгийн газрын ажиллагаа эхэлнэ гэх хүлээлтийн улмаас алтны ханш нэмэгдлээ
АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа эхэлнэ гэх хүлээлтийн нөлөөгөөр алтны үнэ нэмэгдсэн байна. Тухайлбал алтны үнэ 2.38 хувиар нэмэгдэж 4,208 ам.доллар хүржээ. АНУ-ын Төлөөлөгчдийн танхим засгийн газрын үйл ажиллагааг эхлүүлэх хуулийн төсөл дээр санал хураана.
Хуулийн төсөл дэмжигдвэл АНУ-ын эдийн засгийн талаарх тоо баримтууд нийтлэгдэж эхэлнэ. Эдийн засгийн талаарх баримтууд АНУ бодлогын хүүгээ бууруулна гэх хүлээлтийг нэмэгдүүлж магадгүй юм. АНУ бодлогын хүү буурах үед алтны ханш нэмэгддэг.
“TD Securities” фирмийн бараа бүтээгдэхүүний стратегийн хэлтсийн дарга Барт Мелек “АНУ-ын засгийн газар нээгдэх төлөвтэй байгаа. Ийм учраас эдийн засгийн тоо баримтууд нийтлэгдэнэ гэж зах зээл хүлээж байна. Тоо баримт АНУ-ын эдийн засаг суларсан гэдгийг харуулах магадлалтай” гэж хэлжээ.
Алтнаас гадна мөнгөний үнэ бас нэмэгджээ. Тодруулбал унц мөнгөний үнэ 6.21 хувиар өсөж 54.08 ам.доллар болсон байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud