“BBC” агентлаг Трампаас уучлал гуйсан ч нэр хүндэд нь халдаагүй гэж мэдэгдлээ
“BBC” агентлаг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 2021 онд дэмжигчдэдээ Конгрессын ордонд үймээн дэгдээхийг уриалсан үг хэлсэн мэт бичлэг янзалсан хэрэг гарсан. Тэгвэл “BBC” агентлаг пүрэв гарагт /2025.11.13/ Трампаас хувьчлан уучлал гуйжээ. Гэхдээ Трамп тус агентлагийг шүүхэд өгөх ямар нэгэн хууль эрх зүйн үндэслэл байхгүй гэж мэдэгдсэн байна.
Трампын хэлсэн үгийг янзалж, өөрчилсөн бичлэгтэй баримтат кино 2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн цацагдсан юм. Ням гарагт /2025.10.09/ Трампын өмгөөлөгч нар “BBC” агентлаг тус баримтат киног буулгаж, Трампаас уучлал гуйн, санхүүгийн болон нэр хүндийн хохирол учруулснаа нөхөн барагдуулахгүй бол 1 тэрбум ам.доллар нэхэмжлэн шүүхэд өгнө гэж анхааруулсан.
Тэгвэл “BBC” агентлаг Трампт захидал илгээхдээ “BBC энэ бичлэгийг засварласан байдалдаа чин сэтгэлээсээ харамсаж байна. Гэхдээ нэр хүндэд халдсан хэмээн шүүхэд хандах үндэслэлтэй гэдэгт санал нийлэхгүй байгаа” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.