Зеленский нөхцөл байдал хүнд байгаа зүүн өмнөд фронт дээрх цэргүүдтэйгээ уулзжээ
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский пүрэв гарагт /2025.11.13/ зүүн өмнөд бүсэд байлдаж буй цэргүүдтэйгээ уулзжээ. Тус фронтод байлдаан эрчимжиж, ОХУ-ын цэргүүд бага багаар ахиц гаргаж байгаа юм. Зеленский цэргүүдтэй уулзсаны дараа мэдэгдэл хийхдээ Орихов тосгоны ойролцоох нөхцөл байдал хамгийн хүнд байгаа гэжээ.
Түүний хэлснээр Орихов тосгоны ойролцоо ОХУ-ын цэргүүдийг дарах нь Запорожье хотыг хамгаалах гол түлхүүр юм. Зеленский цэргүүдэд медаль гардуулж өгөхдөө “Запоржье бол чухал хот. Тийм ч учраас дайснууд хяналтдаа авахыг хүсэж байгаа” гэжээ. 2022 оноос хойш Украины дайнд аль нэг тал нь томоохон ахиц гаргаагүй. 2023 оны сүүлээс Москвагийн хүчин бага багаар фронт дээр ахиц гаргаж буй. ОХУ-ын цэргүүд зүүн фронт дээрх стратегийн ач холбогдол бүхий Покровск хотыг эзэлж авахад ойртож, мөн Купянск хот руу эрчимтэй довтолж байгаа юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ НӨХӨР АРГАА БАРСАН НУСАН ЧАВХ ААВЫХАА ТОЛГОЙГ МААЖИНА ГЭЭЧ БОЛЖЭНЭ ХӨӨРХИЙ ХОХЛОДУУДАД ТӨМӨР ЗҮҮЖ ӨГӨӨД Ч ЯАХ ЮМ БИЛЭЭ НЭГ ТӨМӨР АМИЙГ НЬ ХАМГААЛАХГҮЙ ШҮҮ ДЭЭ НАЙЗАА ЧИ ИНГЭЖ БАЛАРЧ БАЙХААР БУУГААД ӨГЧИХӨӨ НЭР ТӨРӨХӨД ЦААСАН ДЭЭР ТӨГСӨХӨД ЧУЛУУН ДЭЭР БИЧИГДМОЙ .ЧИ МАНАЙ ТУСЛАХ МАЛЧНААР ИРЧИХӨ МАЛ ЗҮСЛЭЖ ӨГЬЕӨ ӨДӨРЖИНГӨӨ ХОНЬ ХАРИУЛНА МОНГОЛ АХУЙ ЗААЖ ӨГНӨ МЯНГАТ МАЛЧИН БОЛЖ БОЛНОО ЧАМД МОНГОЛ НЭР ӨГЧИХНӨӨ ҮҮНИЙГ БОДОЛЦОЖ ҮЗЭХИЙГ ХҮСЬЕЭ ХЭРВЭЭ ЗӨВШӨӨРВӨЛ ЕСТЬ Я МУДАК ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ