Newjeans хамтлагийн гишүүд “ADOR” агентлагт буцаж орлоо
2022 онд дебютээ хийж, дэлхий дахинаа алдартай болсон БНСУ-ын Newjeans хамтлаг өнгөрсөн оноос хойш “ADOR” агентлагтайгаа шүүх дээр заргалдсан. Тэгвэл тус хамтлагийн бүх гишүүн “ADOR” агентлагт буцаж ажиллана гэдгээ лхагва гарагт /2025.11.12/ мэдэгдсэн юм.
Аравдугаар сард Сөүлийн төв дүүргийн шүүх Newjeans болон “ADOR” агентлагийн гэрээ дуусах хугацаа хүртлээ хүчин төгөлдөр гэсэн тогтоол гаргасан. Тус хамтлаг өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард мэдэгдэл хийхдээ “ADOR” агентлаг итгэлцэл алдах алхам хийсэн тул гэрээгээ цуцалж байна гэсэн билээ. Newjeans хамтлагийн гишүүд аравдугаар сарын шүүхийн шийдвэрийг давж заалдах хугацаа нь дуусжээ. Ингэснээр тус хамтлаг “ADOR”-т эргэн нэгдэж байна гэсэн үг.
“ADOR” мэдэгдэл хийхдээ “Хэри, Хэин хоёр ADOR-той үргэлжлүүлэн хамтран ажиллах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн. Гэр бүлийнхэнтэйгээ болон ADOR агентлагтай хэлэлцсэний дараа хоёр гишүүн шүүхийн шийдвэр болон гэрээгээ хүндэтгэхээр шийдсэн” гэжээ.
Эх сурвалж: Yonhap News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.