Гадаад мэдээДЭЛХИЙ
Америкчууд инфляцад санаа зовох болсон тул Трамп хүнсний тарифыг бууруулав
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп баасан гарагт /2025.11.13/ кофе, үхрийн мах, гадил гэх мэт 200 гаруй хүнсэнд ногдуулсан тарифаа цуцалжээ. Сүүлийн үед америкчууд инфляц өссөний улмаас амьжиргааны зардал нэмэгдэнэ гэж сэтгэл зовох нь нэмэгдээд байгаа. Ийм учир Трамп зарим хүнсэнд ногдуулсан гаалийн татвараа цуцлав.
Өөрийнх нь тогтоосон шинэхэн гаалийн татварууд инфляцыг өсгөхгүй байгаа гэх байр суурийг Трамп илэрхийлж ирсэн. Тэгвэл энэ байр сууриа гэнэт өөрчлөв. Энэхүү шийдвэрийнхээ талаар тэр ярихдаа “Тариф зарим тохиолдолд инфляц нэмж болно” гэжээ. Гэхдээ тэрбээр АНУ бараг инфляцгүй байгаа гэж нэмж хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.